horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

П.Товуудоржийг хорих хугацааг сунгахгүй

post-img

Нийслэлийн Прокурорын газар яллагдагч П.Товуудоржид эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Түүнийг цагдан хорих хугацааг сунгахаар саналаа тус шүүхэд 2026 оны 2 дугаар сарын 27-нд ирүүлжээ. Шүүх уг саналыг хянан хэлэлцэв.

Шүүхээс хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт зэрэгтэй танилцаад, “Цагдан хорих арга хэмжээг сунгах үндэслэлээ баримтаар нотлоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар хийгээгүй” хэмээн дүгнэж, прокурорын уг саналыг хүлээж авахаас татгалзлаа.

0/1000