Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгБ.Батбаатарын улс төрийн шат Нара парламентын дархлааг унагах зэвсэг болов уу?
- 2026/03/05

- 19 цаг 7 минутын өмнө

- 3 мин уншина

Улс төрд нэг донтсон хүн эргээд гардаггүй, шунан дурладгийн тод жишээ болсон Батын Батбаатарыг парламентад эргэн ирүүлсэн гол хөзөр Нара байв. 2004-2008 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш бүтэн 16 жил сонгогчдоос дэмжлэг авч чадаагүй байсан тэрээр ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болохын тулд Нараг ашигласан гэхэд хатуудахгүй.

ИЗНН хэдийгээр саналын хуудасны 3 дугаарт эрэмбэлэгддэг нам ч гэлээ уг нам, Б.Батбаатарын аль аль нь сонгогчдын саналыг татахаа болиод удаж байсан билээ. Цаашаа эргэсэн сонгогчдын саналыг хар массын дэмжлэг сайтай Нарагийн лайваар ИЗНН өөртөө татаж, өдгөө төр түшилцтэлээ томорч явна.

Эрээ цээргүй, бүдүүлэг үг хэлээрээ өөрийн гэсэн дэмжигч хүрээлэл бий болгосон М.Нарантуяа-Нара гишүүний хувьд өдгөө ганц Б.Батбаатарын төдийгүй өөр бусад улстөрчдөд ч ашигтай улс төрийн зэвсэг болон хувираад байна. Цахим хуудсаараа дамжуулж, олон нийтийг дайрч давшилдаг түүнийг дэмжигчид сошиал ертөнцөд хэдэн мянгаар тоологдоод зогсохгүй парламентын үнэ хүнд, цаашлаад дархлааг унагах хөшүүрэг ч болж мэдэхээр нөхцөл үүсгэж магадгүй байгаа юм.

Сар шинийн баяраар М.Нарантуяа-Нара гишүүний гэрт орсон хулгайн хэргээс үүдэлтэйгээр тэрээр олон нийтийг хамруулан хараан загнасан лайв хийсэн байдаг. Яг энэ цаг үед ИЗНН-ын дарга Б.Батбаатар “Жагсаалтаар их хуралд орсон гишүүдийг нам нь эргүүлэн татах хуулийн төсөл санаачилна” гэсэн мэдэгдлээ хийсэн түүхтэй. Улс төрийн хүрээнд талцал үүсгэсэн дээрх асуудлын араас Ерөнхийлөгч ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилснаа зарласан нь өнөөдрийн анхаарал татсан сэдэв болоод байна.

Тэгвэл өчигдөр ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүнийг нам нь эргүүлэн татах хуулийн төслийг М.Нарантуяа-Нарад зориулаагүй хэмээн тайлбарлалаа. Түүний хэлж байгаагаар Нара гишүүн, Б.Батбаатар нар аль аль нь гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл боловсруулах эртний төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Хэрвээ иргэд мартаагүй бол яг 1 жилийн өмнө 126 гишүүнтэй парламент бүрдсэний дараахан М.Нарантуяа-Нара гишүүнтэй намын дарга нь нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан.

Харин одоо ноён Б.Батбаатарын байр суурь өөрчлөгдөж, лайвчин бүсгүйн дэмжлэгийг ахин ашиглах зорилготой болсноо ил цагаан зарлаж байна. Гэхдээ намын даргынх нь ашиг сонирхол агшин зуурын богино хугацаатайг нэр, нүүрээ баран хийсэж яваа шинэхэн гишүүн маань мэддэг хэмээн найдъя.

10 хоногийн дараа хаврын чуулган эхэлнэ. Энэ үеэр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах 3 хуулийн төсөл өргөн барьж, зэрэг хэлэлцэхээр боллоо. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хууль, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, М.Нарантуяа-Нара гишүүний хууль. Гурвуулаа УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай дээрх хуулийн төслүүдийг уг нь 3 субьект зэрэг зэрэг өргөн барьж ажил болох хэрэг байхгүй. Нэгтгээд нэг нь өргөн бариад, хэлэлцүүлгийн явцад засаж өөрчлөх, санал оруулах эрх нь УИХ-д бий.

Хэн хэн нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг санаачилсан автор болох зорилготой байгаа нь нэр хүнд нь унасаар байгаа парламентын засаглалыг нэмж дэвсэлж байж, өөрсдийн нэр хүндээ өсгөх гэсэн явуулга байж болох юм. Эсвэл бүүр өөр зорилготой юу гэдгийг одоогоор таамаглахад бэрх байна.

- Шинэ
- Хандалттай