horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гурванзагалын малчдын өвөлжөө цасанд дарагдаж, зам хаагджээ

post-img

Манай орны ихэнх нутгаар ойрын өдрүүдэд болсон цасан шуурганаар Дорнод аймгийн Гурванзагал сумын малчдын хашаа хороо цасанд дарагдаж, зам хаагджээ. Тус аймгийн Онцгой комисс энэ эрсдэлийг арилгах арга хэмжээ авч байна. Гурванзагал сумын малчдад туслах, зам гаргах, малчдын хашааны цас цэвэрлэх ажилд Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Гурванзагал сумын ЗДТГ, Гурванзагал сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, “Сүхжин” ХХК ажиллаж байна.
50 ковш ажиллаж байгаа ч малын хашаан дотор орж эргэлдэх зайгүй тул хунгарласан цасыг гараар цэвэрлэж буй аж.

0/1000