Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
АДМИНЧ.Сайханбилэг: “Чамайг шоронд хийнэ. Амьд гарах эсэхийг чинь харуулна” гэсэн
- 2026/03/05

- 10 өдрийн өмнө

- 25 мин уншина

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцлоо. Сэтгүүлч Г.Лхагвадорж АНУ-д очиж, түүнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд Сайханбилэг гэдэг хүн яагаад ирдэггүй юм бэ гэдэг асуудал яригддаг. Очихгүй байгаа шалтгаан юу байна?

-Санаа зовж байсан бүх зүйлийнхээ ард гарсан. Гэхдээ харьж очиж, болохгүй нөхцөл байдал эмнэлгээр явж байхад үүссэн. Тэгээд өнөөдрийг хүртэл гацсан. УИХ-ын сонсгол болоод, ажлын хэсгийн дарга нь миний тухай хэлж байх шиг байсан. “УИХ-ын гишүүд мөнгө төгрөг цуглуулаад, онгоцны билетийг авч өгье. Яагаад асуудлаа яриагүй юм” гэсэн. Сонсоход сонсголонтой. Гэхдээ би онгоцны билетээ авч чадахгүй дээ, очихгүй байгаа биш. Намайг энд эмчүүлээд явж байхад, хууль хяналтынхан холбогдож байсан. Тухайн үед учир байдлаа хэлээд удахгүй очно гэж хэлсэн. Намайг очоогүй байхад шүүх хурал хийж онгоцны буудал дээрээс баривчлах шүүхийн шийдвэр гарсан. Тухайн үеийн төр засгийн удирдлагууд маш олон мэдээлэл дамжуулсан.

-Ямархуу мэдээлэл дамжуулсан юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ. “Чамайг шоронд хийнэ. Амьд гарах эсэхийг чинь харуулна” гэсэн. Зарим хүн хүртэл ярьдаг, “Гэм буруугүй юм бол шүүхээр шударга үнэнээ шийдүүлчих” гээд. Гэтэл өнөөдөр манай шүүх, хууль хяналтын байгууллага өнгөрсөн жил яаж ажиллав. Төрийн тэргүүн энэ 3 байгууллагын удирдлагыг солих бололцоотой хуулийг нь өөрчилсөн шүү дээ. Сүүлдээ харин эргээд зөв зүг рүүгээ болж өөрчлөгдсөн.

Хуучин Баяр Ерөнхий сайд, Баярцогт, Бямбасайхан бид нарыг хорьж байсан. Хоригдоод шүүхийн шийдвэрээр 30 хоногийн дараа суллагдаад гарч байхад тэр өдөр нь шүүхийн ерөнхий шүүгч Төрийн ордонд дуудагдаж, өглөө шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж байсан. Нэг үгээр хэлбэл, хувь хүн хүсэл сонирхлоороо хуулийн байгууллагыг хөдөлгөсөн цаг үе байсан.

шүүхийн ерөнхий шүүгч Төрийн ордонд дуудагдаж, өглөө шийдвэрийг хүчингүй болгож, өөрчилж байсан.

Тийм учраас хэлээд байсан аюул заналхийлэл бодитой. Монголд очоод шударга шүүхээр шийдвэрлэх бололцоо алга. Хэн нэгэн хүн мундаг хариуцлага тооцож байгаа юм шиг, тэрний улс төрийн золиос болж, эрх чөлөө, амь насаа алдах ямар шаардлага байгаа юм бол гэсэн бодол орж ирсэн. Эрх чөлөөгөө алдаад гарна гэдэг нэг хэрэг. Гэтэл амь насаа алдах, жишээ нь хоригдож байх үедээ хоолны хордлого эсвэл гэнэт зүрх зогсоод, нас барах уу? Ард түмэн үүнийг мэдэхгүй.

Би улстөрчөөс гадна хувь хүн. Үр хүүхэд, хань ижил, настай аавынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй. Улс төрийн золиос болох уу? Харин гаднаас нь “Улс орон болохгүй байна. Энэ зүйлийг өөрчил. 30 жил арайхийж бойжиж ядаж байгаа ардчилал 3, 4 жилийн дотор хумиад, дарангуйлал авчих уу” гэдгийг хэлэх юм байна.

Хүнд дураараа хилийн хориг тавьж байгаад, загнаж болдгийг энэ хэдэн жилд харуулсан. Хэн энэ тоглолтыг хийгээд байгааг хүмүүс мэдэхээ больсон. Дараа намайг ил захидал бичээд, “Шоронгийн маистро Монгол Улсын төрийн тэргүүн болсон байна” гэж хэлсний дараа хүмүүс чөлөөтэй үгээ хэлэхээ байж, айж эмээж эхэлсэн. Улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсэргүү үгээ хэлдэг. Иргэдийг үгээ хэлэхэд нь нэг нэгээр нь түүгээд, хариуцлага тооцоод эхлэхээр ардчилал ямар хурдан мөхдөгийг өнгөрсөн жилийн үйл явдал харуулсан.

-Таны ярианд нэлээд хэд давтагдлаа. “Хорих наад захын асуудал. Амь насанд халдах магадлалтай” гэж…

-Тухайн үед төрийн тэргүүн байсан Х.Баттулгад “Дургүй, зэвүү 2 хүрч байна” гэж хандсаны дараа заналхийлэл ирж байсан. “Шоронд хатаана. Амь насыг чинь хариуцахгүй шүү” гэдэг. Тэр байтугай УИХ-ын гишүүд шивнэж ярьдаг. Өрөөндөө юм ярихаараа зурагтаа асаадаг. Нийгэм, цаг үе ийм байсан. Би бүр Х.Баттулга руу хандсан ил захидлаа найз нарынхаа групп тавихад “Сайхан аа! Наадхаа авчихаач дээ. Энэ заавал байх ёстой юм уу” гэсэн. Тийм айдас төрүүлсэн байсан үе.

-Улс төрийн хонгил, бие биенээ хэлж чаддаггүй, дохио зангаагаар ярьж эхлүүлсэн нь танай намын үед шүү дээ?

-Хонгилын тухай шударга ярьсан түүх намын асуудал биш. Ардчиллын хамгийн гол нийгмийн шударга ёсны багана алдагдсан үед ийм зүйл гардаг. Энэ ардчиллын туулах ёстой нэг зүйл. Анх удаагаа Монгол Улсад гарч байгаа зүйл биш.

-Таныг Ерөнхий сайд байх үед 2015 оны эхээр бараг 7 хоног болгон нэг хүнийг барьдаг, Хурц, Элбэгдорж гэдэг хүмүүсийн нэрийг хэлж чадахгүй, дохио зангаагаар ярьдаг байсан?

-Энэ нөхцөл байдал 2014-2015 биш, 2010-аад он, 20-иод он гартал үргэлжлээд явж байна. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хууль хяналтын байгууллагын удирдлагаар томилогдож байсан хувь хүн “Ерөнхий сайдтай уулзъя” гээд орж ирж байсан. “Ерөнхий сайд аа! Миний ажил бол эдийн засаг, бизнес, улс орны хөгжлийн асуудал. Танай хууль хяналтаас шал өөр ертөнц. Энэ ертөнцөөс хол явъя гэж боддог” гэхэд нь “Та өөрийнхөө ажлыг сайн хий. Би өөрийнхөө ажлыг сайн хийнэ” гээд гаргаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль хяналтын байгууллага шударга ёс тогтоох, авлигын эсрэг орж байхад Ерөнхий сайд давхцаж орох шаардлагагүй гээд өөрийнхөө урдах ажлуудыг хийгээд явах байр суурьтай явж байсан. Энэ нь хонгилын махны машины аль талд хэн байна гэдгээс шалтгаалдаг. Би өөрөө тэр махны машины нөгөө талд яагаад ч юм 2017 оноос эхлээд гарчихсан. Тэрний үр дүнг хүртээд явж байна.

-“Амь насанд халдана. Батлан даахгүй” гэдэг зүйл ярьж байна, Ерөнхий сайд байсан хүн. Хар хайрцагны бодлого, мэдээлэл, бүх зүйлийг дааж явдаг тийм хүнд заналхийлнэ гэдэг ноцтой сонсогдож байна?

-Энэ бол санаанаасаа зохиож хэлсэн зүйл биш. Бодитой. Надад тус болох үүднээс хэлсэн байх. Монгол Улсын төрийн тэргүүнээс надад бодитой заналхийлэл ирсэн. Улс төрийн пи арт нь амь насаа золиослох уу. Эсвэл ийм зүйл болоод байна гэдгийг нийгэмдээ хүргэх үү. Үүнийхээ дагуу үүргээ биелүүлсэн ил захидал бичсэн. “Голын нэг эрэг хашиж байгаад дураараа дургихгүй шүү. Хууль байдаггүй юм шиг аашлахгүй шүү” гэсэн.

Харин миний араас Хүрэлбаатар, Эрдэнэ гишүүд нэлээн үзэлцэж эхэлсэн. Сүүлдээ “Ер нь бид буруу зүг рүүгээ явж байна” гэж МАН инститүцийн хувьд гажуудлаа засах үйл явц явсан. Диктатур нэлээн хурдан шилжих үйл явц харьцангуй саатах үйл явц болсон.

-Дан ганц хүний бодол уу, цаана нь өөр сонирхол байна уу. Энэ олон жил улс төрд явсан хүний хувьд…

–Бид нарын үед жишээ нь талбай дээр гарч, хүмүүс жагсахгүй байхад “Яагаад талбай сул байна” гэдэг асуудалдаа дасталаа нийгмийн байр сууриа бодитой илэрхийлдэг байсан. Тэр үед жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл авах нь ерөөсөө том асуудал байдаггүй байсан. Хэн дуртай нь асуудал ярьдаг. Төрийн ордон луу салаавч шаагаад зогсдог, тийм л үе байсан.

Энэ 30 жилийн ололт амжилт дараа нь 3-4 жил дотор яаж хурдан хумигдаж байгаа нь харагдсан. Талбай гарч ирсэн хүнийг шууд ачдаг. Зөвшөөрөл өгдөггүй. Эсвэл тусгай зөвшөөрөлтэй хүмүүс гарч ирж жагсдаг. Энэ бүх зүйл саяхныг хүртэл үргэлжиллээ. Хамгийн бодитой заналхийлэл нь хууль эрхзүйн байгууллага нэг даргын хуруунд үйлчилдэг зэвсэг болтлоо доройтсон. Барууны орнуудын маш олон хэвлэл дээр Монголын ардчилал диктатур луу огцом шилжиж байгаа тухай гаргадаг байсан.

Ардчилал засаглах хамгийн хэцүү. Өдөр болгон жагсаал, цуглаан, хяналт доор ажил хийх маш хэцүү. Үүнийг нэг өдрийн дотор нэг, нэгээр нь алга болгож засаглах гэдэг бол хамгийн амархан. Манай улсын хойд хөрш Энэтхэгийн сонгуулийг бужигнуулдаг, төрийн том бодлоготой улс. Тэгэхээр манай 3 сая хүнтэй жижигхэн улсын төрөөр тоглох, бужигнуулах асар амархан. Тролл нөхдийг санхүүжүүлж байгаад, хуруугаа хөдөлгөх л зүйл. Тийм учраас аль алийг нь дандаа бодолцож байх ёстой.

-Та Монголд улс төр яаж өрнөж байгааг хэр анзаарч харж байна?

-Өглөө босоод заавал Монголынхоо тухай мэдээллүүдийг олж үздэг. Монголын мэдээг дотор нь амьдарч байгаа юм шиг авдаг.

-Одоо 7 жил болж байна. Монголдоо буцахгүй юм уу?

–Өөрийн чинь нэвтрүүлгийн урд улстөрчдийн шторкууд явдаг шүү дээ. Тэр дунд миний дүрс “Хариуцлага-Би өөрөө хүлээнэ” гэсэн хэсэг явдаг. Бас хоржоонтой санагдсан. Албаар хийсэн байх гэж өөрийг чинь боддог. Хариуцлагаа би өөрийн биеэр хүлээгээд явж байна. Төрсөн нутгаасаа олон жил хөндий явах нь хэний ч хүсэх зүйл биш. Нутгаа, найз нөхдөө зүүдлээд, өглөө босонгуут байдгийнхаа баруун хаяанд байгаа гэдгээ бодох бол тийм сайхан бодол биш. Монголоо үргэлж санадаг. Хайзангийн Лхамжав гэж яруу найрагч байдаг. Денверт Цагаан сараар тааралдаж, шүлэг уншиж байхад нь Монгол ойрхон санагдсан.

Нутаг хэзээ буцах вэ гэж надаас битгий асуу

Нуурлан хурсан нулимс минь асгарчих гээд хэцүү юм.

Нуугдаж бүгчихсэн гуниг минь задарчих гээд хэцүү юм

гэсэн шүлэг байдаг. Миний дотор байдаг зүйлийг нэлээн хэлсэн байх гэж боддог. Өнөөдөр ч гэсэн очих хүсэл байна. Гэхдээ намайг онгоцны буудлаас гавлаад, шударга болж чадахгүй байгаа шоронд хоолны хордлого, зүрх чинь зогсож магадгүй гэх дүр зураг хэцүү.

-Шударга болж чадахгүй байгаа шоронд таны найз С.Баярцогт, С.Баяр дарга суугаад гарч ирсэн. Эрүүл саруул ажлаа хийгээд байж байна. Тэр хүмүүс болоод байхад та яагаад болдоггүй юм бэ?

-Би яагаад очиж чадахгүй байгаа тухайгаа шийдвэр гаргахдаа бодсон. Х.Баттулга Ерөнхийлөгч болохоосоо өмнө С.Баяр Ерөнхий сайдын кабинетад ажиллаж байсан учраас хүндэтгэлтэй ханддаг. С.Баярцогтод тусалж дэмждэг. Хувь хүнийхээ хувьд ч сайн харилцаатай.

Х.Баттулга бид 2 хамт жемд явдаг, ойрхон байсан. Гэхдээ харилцаа хувь хүнийхээ хувьд таараагүй. Намайг хэнтэй найзлах, хэнээс холдохыг ойр дотно болж эхлэхдээ зааж эхлэхээр нь холдсон. Дараа нь 60 хоног шоронд хоригдож гарч ирсний дараа Х.Баттулгатай нүүр тулж уулзсан. Тэгэхэд дургүй хүрсэн зүйлээ надад ярьсан.

“Макензи” компанид 4 сая доллар төсвөөс өгч, төмөр замын ТЭЗҮ-г хийлгэж байсан. Тэр үед Н.Алтанхуяг Ерөнхий сайд, би ЗГХЭГ-ын дарга байсан юм. ЗГ-т танилцуулна гээд бид 2-т төмөр замын ТЭЗҮ-г танилцуулж байсан. Гэхдээ гүйцэтгэлээрээ 5.6 сая доллар авсан байдаг. Тэр мөнгөний зөрүүг өөрийнхөө зөвлөх хийж байсан залууд өгсөн. Тухайн үед “Макензи” гэсэн асуудал ЗГ-аар орж байсан. Өөр улсын Засгийн газарт ажиллаж, албан тушаалтан мөнгө гаргаж өгөх нь авилгын хуулийн ноцтой асуудал байсан.

Тэр хэргийн дараа 2017 онд Ерөнхийлөгч болоод, хууль хяналтын байгууллагад тушаал өгөөд, төмөр замын 270 сая доллар зарцуулсан, “Макензи”-тэй холбоотой бүх хэргээ өөрөө тушаал өгөөд, хүчингүй болгосон. Өнөөдөр шударга ёс байгаа бол энэ хэргүүдийг нь яагаад ярьдаггүй юм?

ТЭЗҮ танилцуулж байхад Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг бид 2 хоорондоо ярьж байсан. “Түүхий, сонин зүйлийг том компани хийдэг юм байх даа” гэж. Тэр нь дэмжихийн аргагүй ТЭЗҮ байсан. Манай нөгөө нөхөр “Та нар дэмжсэнгүй” гэж бөөн асуудал болж хийлгэсэн. Тэр үед “Монгол Улсын сайдын хувьд улс төрийн хүчинд автаад дэмжсэн ч иргэний хувьд үүнийг дэмжихгүй” гэдгээ би хэлсэн. Үүнд их шаралхаж, дургүй нь хүрсэн юм байна лээ.

Намайг Ерөнхий сайд байхад, хууль хүчний байгууллага хэрэг үүсгэхэд надтай орж ирж уулзсан. “Намайг хэрэгт хийх гээд байна. Чи надад тусал” гэсэн. Тэр үед “Ерөнхий сайд АТГ-т ямар ч нөлөө байхгүй. Үнэхээр яаж туслахаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэнгүүт над руу хүүхэлдэйнд баахан зүү зоочихсон зураг и-мэйлээр явуулсан.

Хэрвээ би шоронд суусан бол “Хоолны хордлогоор нас барсан” гэх тодотголтой байсан байх. Магадгүй зарим хүмүүст би хулчгар санагдсан байх. Гэхдээ өөрийнхөө хувь заяаг шийдсэн. Үүнийг би өнөөдрийг хүртэл хэнд ч яриагүй. Бодит байдал ийм л байсан.

-Хүний амь насанд халдах гэж заналхийлэх процесс. Х.Баттулга гэдэг хүнийг яриад байна. Гэхдээ нотолгоо байхгүй бол төвөгтэй юм даа?

-Би санаанаасаа зохиож яриагүй. Болсон процессыг хэлж байна. Өнөөдөр намайг ямар байдалд байгааг, ийм зүйл болсон учраас энд байгааг маань хүмүүс ойлгоосой гэж бодсоны үндсэн дээр үүнийг хэллээ.

-Монгол руу буцахаар асуудал үүсэж байна. Та 2021 онд ил захидалдаа бичсэн байдаг “Х.Баттулгын шүүхээр орохгүй” гэж. Гэтэл та хөлгийн ахмад байсан хүн. Хүмүүсээ орхиж, энд ирээд суучихаар таньд юу бодогдож байна?

-Хөлгийн ахмад гэхээсээ илүү хувь хүн. Энэ бол өөр тохиолдол. Б.Бямбасайхан, С.Баярцогтыг шоронд хоригдох ял авна гэсэн хүлээлт байгаагүй. С.Баярцогт яагаад ял авснаа тайлбарласан байна лээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн зөвлөх гээд Бямбасайхан уул уурхай, гадна дотны хөрөнгө оруулалт гээд явж байсан хүн.

Д.Ганболд, Ариунсан гээд энэ хэрэгт огт байгаагүй хүмүүс шоронд хоригдсон юм. Надаас болоогүй. Энэ хүмүүс 2021 онд сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Өөрийнх нь тоглолтын эсрэг хүмүүс гарч ирэх гэж байна шүү дээ. “Миний үгэнд орохгүй сонгуульд нэр дэвшлээ. Улстөрийн компанит ажилд орлоо” гээд. Сонгуулийнхаа компанит ажлыг хийгээд явж байхад нь түүж авч ирээд, маш хурдан шүүх хурал зарлаад, шоронд явуулсан.

-Танд энд тодорхой эрхэлсэн ажил бий юү?

–Ажил байхгүй. Миний хувьд зарж болох бүх зүйлээ зарсан. Монголд байдаг орон сууцаа бүгдийг нь хөдөлгөж болохгүй гэсэн хууль хяналтын байгууллагын хоригтой. Америк сургуулийн хувьцаагаа зарсан. Түүгээр энд хэсэг амьдралаа залгуулсан.

Манай гэр бүлийн хүн бизнес хийдэг. Өрх толгойлсон эмэгтэй гэдэгтэй адилхан. Гэр орныхоо бүх зүйлийг хийдэг. Америкт надтай хамт байгаа. Монголд эхлүүлсэн бизнесээ, брэндээ том зах зээлд гаргах гээд ажиллаж байна. Монголчуудтайгаа адилхан амьдарч байна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй.

-Нийслэлийн ИТХ-д сууж байсан нийтийн тээврийн компанийн дарга Төмөрбаатар гэж хүн таньд 2.8 сая ам доллар шилжүүлсэн гэж АТГ-д шалгагдсан. Тэр хүнээс ямар зорилгоор тийм их мөнгө авсан юм бэ?

-Наад хүнийг чинь тухайн үед хэвлэл дээр гарахаар нь анх сонссон. Танихгүй хүн рүү 2.8 сая доллар шилжүүлдэг юм бол асар их хөрөнгөтэй хүн юм даа. Улс төрийн цэвэр гүтгэлэг. Намайг санхүүжүүлдэг, мөнгө шилжүүлэх тийм хүн нэг ч байхгүй.

-Гольф тоглоод, сар гаруй хугацаанд 100 гаруй сая төгрөг зарцуулаад явж байна. Ямар мөнгөөр? гэдэг мэдээлэл бас гарсан…

-Гольф гэдэг спортыг энд байхдаа сурчихъя гэж л сурсан. Гольф тоглодог бүх хүн мэдэж байгаа. 100 хэдэн саяар тоглодог спорт гэж Дэлхийд хаана ч байхгүй. Хүмүүс намайг хариулт өгөхөөс өмнө хариулт өгчихдөг. Гольф тоглох бичиг ийм байдаггүй юм. “Фотошоп ядаж ямар байдгийг үзчихээд, хүнийг гүтгэ” гээд хариулчихдаг.

Гольф бол олон нийтийн спорт. Нэг удаа тоглоход 30-50 долларын үнэтэй нь ч байдаг. Сарын гишүүнчлэлийн хэдэн төгрөг төлөөд, тоглох бололцоо ч байдаг. “Хойд талын хар овоохой” гэдэг шиг, муу юм болонгуут энд нэг нөхөр бэлэн. Сенсаац гаргаад, өрнөж байгаа халуун сэдвийг сенсаацаар дардаг. Үнэн зүйл дотор нь байхгүй.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энд байгаа. Та 2 уулзаж байгаа юу?

-Хааяа холбоо барина. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын байгууллагын сонгуульт ажлаар ийш тийш нэлээн их явдаг. Хааяа нэг ярихад “Ийшээ яваад ирлээ” гэж ярьдаг. Ноднингоос хойш уулзаж амжаагүй байна. 2-3 сардаа нэг удаа утсаар ярьж, мэндээ мэдэлцдэг.

-Дубайн гэрээний санхүүжилтийн нэмэлт зүйлийг очиж хийх аргагүй нөхцөл байдал үүссэн юм уу?

-Төгс гэрээ гэж хаана ч байдаггүй. Хүний хүсэл гэдэг 100 хувь шүү дээ. Хамтрагч нар хэзээ ч 100 хувь хангадаггүй. Тийм учраас “Оюутолгойн гэрээ сайн болоогүй” гэдэг асуудал үргэлж байна. Дубайн гэрээ аягүй хөөрхөн жижүүр үгтэй болчихсон. Дубайн гэрээ муу л даа. Оюутолгой төсөл дажгүй явж байсан. Гэхдээ яах вэ дээ, хөөрхий. “Зогсчихсон байсан зүйлийг хөдөлгөсөн” гэсэн жижүүр үгтэй.

Далд уурхай гэж юу юм бэ гэдгийг хүмүүс төсөөлөөд бодоосой. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр уг төслийн суурийг тавьж өгсөн. Энэ нь цааш үргэлжлээгүй. Ил уурхай дээр 20 хувь байдаг. Далд уурхай дээр 80 хувь байсан. Ганцхан жишээ хэлье. Улаанбаатараас Дархан орох зам 220 км. Бэлэн байгаа замыг ховхолж, дахиад зам гаргах гэж 8 жил ухнатлаа. Тэгэхэд Дубайн гэрээгээр далд уурхай байгуулж эхлэх шийдвэрийг 2015 онд гаргаад, 2016 оноос хэрэгжүүлж, 2023 оны 3-р сар дууссан.

Газрын гүн рүү бидний мэдэх Парисын Эйфелийн цамхгаас 3-4 дахин өндөр, том нүх ухаж, метро шиг том хонгил үүсгэн, 2 автомашин зөрөхөөр болгосон. Хонгилыг бэхэлж, нурахгүй болгосон. Ийм том бүтээн байгуулалтыг 8 жилийн дотор хийсэн. Аль алийг нь монгол хүмүүс хийсэн. Менежмент нь өөр.

Манай Засгийн газар шийдээгүй байсан бол өнөөдрийг хүртэл ухсан 2 давхар хундаамтайгаа л сууж байх байсан. Үүнийг 100 хувь баталгаатай хэлж чадна. 2009-2026 он хүртэл хундаамтай сууж байсан бол “Рио Тинто” компани аль хэдийнэ Орос, Хятадын нэг компанид эрхээ өгөөд, гараад явчихсан байгаа. Тийм учраас Дубайн далд уурхайн гэрээ утга учиртай.

Татварын маргаан дээр нэг талд нь гаргах зайлшгүй шаардлагатай. Миний үед татварын 1.5 тэрбумын зардал маргаантай байсан. Өнөөдөр тэр маргаан хэвээрээ л арбитрын шүүхэд явж байна. Энэ асуудал хэзээ ч дуусахгүй. Хэрвээ бид ойлголцож чаддаг бол сайн. Чадахгүй бол арбитрын шүүхээр шийдүүлэхээс өөр аргагүй. Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд ийм асуудалд орсоор байх болно.

-Та Засгийн газраар хэлэлцүүлж, шийдүүлэхгүйгээр Дубайд очоод, гэрээ хийсэн гэж олонх ярьдаг?

-Энэ яг 2.8 доллар шилжүүлсэн гэдэгтэй адилхан зүйл. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Дубайтай холбоотой бүх тогтоолыг ил болгосон гэдэг. Тэгвэл ороод үзэх хэрэгтэй. Засгийн газраар хэлэлцүүлээгүй зүйл ерөөсөө байхгүй. Үүнийг Засгийн газар хэд хэдэн удаа хэлэлцсэн. С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга байхдаа 2009 оны гэрээ хэлэлцээрээр зээл авч болохгүй гээд ярьж байсан. Тэгэхэд хэлж байсан. “2009 оны 3 сайд холбогдож, өөрөө дотор нь нүдүүлж, балбуулж байгааг ойлгож байна. Тийм учраас 2015 онд нэг ч сайд оруулахгүй хол бай” гэж.

Оюутолгойн төслийн бүтээн байгуулалт явахад хэн нэгэнд наагаад, 2009 онд С.Баярцогт, Д.Зоригт, А.Гансүх 3 руу хэчнээн их дайрав. “Улстөрч рүү дайрах хэрэгтэй юм бол тэр нь би өөрөө байя” гэж бодсон. Засгийн газрын тогтоолоор Дубайн гэрээг байгуулах захирамжийг Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд гаргахаар Засгийн газар тогтоол гаргасан. Энэ улстөрчдийг холбохгүй гэдэг үүднээс Засгийн газар хэлэлцэж, шийдвэр гаргасан. Ерөнхий сайд Засгийн газрын тогтоолыг үндэслээд, захирамж гаргаж, Дубайд очиж, далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд боло Б.Бямбасайхан, Д.Ганболд, Мөнхсайхан нарт өгч байсан.

-2009 онд байгуулсан гэрээг 2010 онд сайжруулсан. 2015 онд Дубайн гэрээгээр муутгасан гэсэн. Тэр яриаг сонссон уу?

-“С.Баярцогтыгоо дураараа шүүмжлээд яв аа” гэж хэлсэн. Би бол Дубайн гэрээг муутгасан гэж бодохгүй байна. Өнөөдөр ил уурхай ашиглаж байх уу, зогссон байх уу, тэр үед бүү мэд байсан. Гэхдээ яах вэ. “Ганц сайн нь зогсож байгааг явуулсан” гэдэг нь худлаа. Зогсож байсан зүйлийг явуулаагүй.

Өнгөрсөн УИХ-ын гишүүдийг хар популизм далд уурхайг хэзээ ч эхлүүлэхгүй байсан. Манай Засгийн газар “Бид нар хариуцлага хүлээе” гээд далд уурхайг эхлүүлсэн учраас 10 давхар байшинтай сууж байна. Нээлтэд нь Л.Оюу-Эрдэнэ, хэдэн популист хамт очсон. Үнэхээр онигоо, хошин шог шиг зүйл болсон. Нээлт болохоос 2 сарын өмнө “Дубайн гэрээ хүчингүй” гэсэн тогтоол гарсан.

–Н.Алтанхуяг гэдэг хүнтэйгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ойлголцохгүй болж, халаад, танаар энэ зүйлсийг хийлгэсэн юм биш үү?

-Тийм. Бас үгүй. Мэдээж улс төр, эдийн засаг 2 том асуудал. Ерөнхий сайд болж чадаагүй хүмүүсийн гомдол, шалтгаан. Ийм шалтгааныг хүмүүст таалагддаг сэдэв болгосон. Оюутолгойг хөдөлгөхгүй гэдэг бол уянгын халил.

-Таныг Ерөнхий сайд байхад “Оюутолгойг явуул” гэдэг шахалт ирсэн үү?

-Орж ирсэн. Гэхдээ УИХ-ын 2 тогтоолоос гадна өдөр тутмын бодит амьдрал шахалт руу оруулсан. Манай экспортын бүх бүтээгдэхүүний үнэ тартагтаа тулсан. Долларын ханш 10 мянгад хүрвэл бид улсаараа дефолтод орно. Үүнээс хамгаалах гэсэн юм.

-С.Баярцогт та 2 муудалцаад, 2 сар уулзаагүй гэдэг юм байна лээ. Өргөдлөө өгөөд “Би болино” гэж ярьсан юм байна лээ?

-Анх удаа сонсож байна. Нэгд, ЗГХЭГ-ын даргатай Ерөнхий сайд нь хэрэлдээд 2 сар ярихгүй бол ажил явахгүй. Тийм зүйл байхгүй.

Хоёрт, “Өргөдлөө өглөө. Ажлаасаа гарлаа” гэсэн асуудал яригдаж байгаагүй. Харин нэг зүйл хэлсэн. “Баярцогт оо! 2009 онд цэгцэлсэн энэ гэрээг сайн болоосой” гэсэн хүсэл эрмэлзлийг чинь ойлгож байна” гэсэн. Талууд хоорондоо ярьж байгаа учраас бүх юм хүслээр болохгүй.

-Хэрвээ өнөөдрийн Ч.Сайханбилэг тухайн цаг үеийн Ерөнхий сайд байсан бол Дубайн гэрээг яаж хийх байсан бэ?

-Адилхан хийх байсан. Ямар ч хуулбар байгаагүй. 2015 онд хийгээгүй байсан бол хундаамтайгаа л суух байсан.

-Одоо бид Оюутолгойг яаж сайжруулж, юу шийдэх вэ?

-Зовлонгийн дундуур явсан хүний хувьд Засгийн газарт хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нэгд, одоо Оюутолгой, “Рио Тинто” хийж байгаа гэрээгээ түр зогсоох хэрэгтэй.

Хоёрт, өөрсдийн тоо, тооцоотой болох хэрэгтэй. Английн хөлбөмбөгийн баг ивээн тэтгэж байхаар хууль зүйн компани, банк, санхүүгийн зөвлөх хөлсөлж авах хэрэгтэй. Бид 2015 онд “Рио Тинто”-той ярихад өөрийн тоотой байсан. Хуульч Шаурмен санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан.

Би 2023 оны 3-р сарын 13-нд Ганболд, Бямбасайхан, Отгочулуу нартай холбогдож, “Бидний олон жилийн ажлын үр дүн гарлаа” гээд ганцаараа вино задлаад, толинд хараад тулгаж байсан. 2015 оны гэрээ нурж унасан ч муу гэрээ байгаагүй. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний нэг зүйл заалт засагдаагүй. ТЭЗҮ-г өөрчлөхөд үнэхээр өөрийнхөө хөрөнгө оруулалтыг барьж чадалгүй, санхүүжилт нэмэгдсэн. “Улстөрчдийн оролцоогүй шийднэ” гээд би өөрөө өнөөдөр ялаа үүрээд явж байна.

Энэ гэрээний ачаар өнөөдөр хэдэн тонн зэс, хүдэр олборлож, төсөвт хэдэн төгрөг төвлөрч байгааг хар. Энэ гэрээ байгаагүй бол 2034 он хүртэл далд уурхайгаа барих тухай асуудал яриад байж байна.

-Эрдэнэтийн 49 хувь яг юу болсон юм. Үүн дээр та хариуцлагаа хүлээх үү?

-Эрдэнэтийн 49 хувь гэж байхгүй. Оросын 49 хувь гэж бий. Яагаад Оросын хувийг Монгол Улсын Ерөнхий сайд хулгайлна гэж. Бид ойлголтоо нэг болгох хэрэгтэй. Байцаагч намайг “4 их наяд төгрөгийн хохирол учрууллаа” гэж байсан. “Эрдэнэтийн 49 хувь, ирээдүйд олох ёстой ашгийг та хулгайлсан” гэдэг. Орост очих ёстой байсан ногдол ашгийг би Монголд авчирсан. Хохирол учруулсан бол оросууд надаас 9 тэрбум төгрөг нэхнэ. Гэтэл Монголд ирж байгаа мөнгийг яагаад надаас нэхээд байгаа юм. Огт байхгүй байсан юмыг би 9 хувиар нэмэгдүүлж авчирсан гэдгийг хэлсэн.

-Яг авчирсан хүмүүс нь хувийн компанийнхан байсан гэж хэлж байсан нь зөв үү?

-Энэ компанийн хүмүүс үнэхээр Монголд гавьяа байгуулсан. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй би 2015 оноос өмнө уулзаж байгаагүй. Би энэ хүнтэй Оросын 49 хувийг ярих асуудлаар анх танилцсан. Монгол Улсын бүх цаг үеийн Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын айлчлалд Оросын 49 хувийг Монголд авчрах талаар нэг ч хэлэлцээр тэмдэглэл, санал солилцсон зүйл байдаггүй. Би тийм санал, тэмдэглэл гаргаж ирсэн хүнд 10 сая төгрөг өгч чадна.

Хувийн хэвшлийн хүмүүс ямар нэгэн байдлаар Оросын 49 хувийг Монголд шилжүүлнэ гэдэгт би итгэхгүй байгаа. Гэхдээ энэ хүмүүс авчирсанд бахархдаг. Оросын 49 хувь Монголд үнэгүй ирэх гэж байсныг батлах заалт, бодлогын нэг ч үсэг, үг байхгүй. Үүнийг үнэн юм шиг ярьсан.

-Оросын 49 хувийг нэг компани хөөцөлдөөд, авчирна гэдэгт би бас хувьдаа итгэхгүй байна. 1-р түвшний оролцоотой байж, энэ асуудал урагшилсан буюу улс төрийн оролцоо байсан гэж хардаж байна…

-Зөв. Би өөрөө боддог. Би огт яриагүй зүйлээ ярья. Монголд 2016 оны 4-р сард Сергей Лавров айлчилсан. Жийнсэн өмдтэй ирдэг үе байх. Бидний албан ёсны уулзалт дуусмагц Лавров “Эрхэм Ерөнхий сайд аа! Би тантай ганцаарчилж ярих юм байна” гэсэн. Тэгээд бид уулзсан. Энэ үеэр тэр “Эрдэнэтийн 49 хувийг зарвал танай Засгийн газар дэмжих үү” гэсэн. “Орос өөрийнхөө 49 хувийг зараад Монголд ирэх юм бол би дэмжинэ. Манай Засгийн газарт зарна биз дээ” гэхэд “Үгүй. Танай Монголын хувийн хэвшлийн хүмүүс хүсэлт тавьж, яриа хэлэлцээр хийхээр төлөвлөсөн” гэсэн. Би “Хэрэв Монголд ирж байгаа бол яагаад болохгүй гэж” гээд энэ яриа өндөрлөсөн.

Монголд ирж байна гэдгийг зөвхөн төр авсан гэж МАН ойлгодог. Тийм ойлголтын зөрүү үүссэн. Хувийн хэвшлийг яагаад Монгол гэж үзэхгүй байгаа юм. Тэр үед Орос яагаад тэр байр суурийг илэрхийлснийг дараа нь би ойлгосон.

2014 онд Орос Крым рүү довтолж, эзэлсэн. 2015 оноос олон улсын байгууллагууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэр үед түүхий эдийн үнэ өсөж, Орос маш хүнд байдалд орсон. Оросын Засгийн газар “Валютын ханш огцом өслөө. Тиймээс гадаад болон дотооддоо байгаа объектоо зарна” гэх шийдвэр гаргасан. Ингэж долларын эх үүсвэр олохоор болсон юм байна. Тэр дотор нь “Эрдэнэт үйлдвэр” дэх Оросын 49 хувь орчихсон байгаа юм. Тэр үетэй Монголын хувийн хэвшлээс энэ санаа төрсөн байгаа юм. Хаанаас энэ санаа гарсныг мэдэхгүй.

“2 сарын дараа сонгууль болох гэж байна. Намайг Ерөнхий сайд байгаа үед энэ асуудал урагшлахгүй юм байна” гэж би бодсон. Гэтэл 5 сарын сүүлчээр, 6 сарын эхээр энэ асуудал асар хурдан өндрөө авч эхэлсэн. Тэгээд Оросын талаас Монголын Засгийн газарт “Бид зарахгүй. Зөвхөн өөрийнхөө компанид зарна” гэдгээ албажуулж ирэхийг шаардсан. 49 хувийг “Монголын зэс” компанид зарна гэдэг албан бичгээ “Ростех” өгсөн. Гэтэл яагаад Засгийн газарт зараагүй вэ гэхээр Оросын 49 хувийг зарахын өмнө 2015 оны 12-р сард Оросууд Засгийн газарт байсан “Эрдэнэт”-ийн 49 хувиа “Ростех”-т шилжүүлсэн. Тэр бичиг нь Засгийн газраар зөвшөөрөгдөх хүртлээ нааш цааш шидэгдсэн. Ингээд Засгийн газар “Ростех” дээр Оросын 49 хувийг бүртгэж авсан. Одоо ингээд харахад Орост доллар хэрэгтэй байсан. Гэтэл “Нэг компанийн нэр солиход Монголд Засгийн газар, УИХ-ын хооронд нааш, цаашаа шидэгдэж байгаа тул өгөхөө больё” гэж бодсон юм шиг байна лээ. Харин ямар нэгэн улстөрч оролцсон гэдэгт би итгэхгүй байгаа юм. Дахин 1 өнцөг.

Орос, Украйнтай дайтаад 5 жил боллоо. Одоо Орос бүтэн хоригт орсон. Европ руу эрчим хүч, байгалийн хий экспортолдог байсан бол зогсоосон. Тэгэхээр Орос валютын хомсдолд орно. Харин одоо Ерөнхий сайд зөв ажиллаж чадвал үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж, “Улаанбаатар төмөр зам”-ыг авах боломж байгаа. Ингэж ашигтай тоглолт хийдэг юм.

Энийг хийхээр зориглох хүмүүсээ бүгдийг нь шоронд хийчихсэн. Оросуудтай очиж, яриа хэлэлцээр хийхээр хүмүүсээ Монголын төр явуулж байх хэрэгтэй. Гэхдээ 3-4 компани гаргаж явуулахгүй. Орост очоод, үнийн өрсөлдөөн хийгээд ашиггүй болчихно. 2 компанийг ч болтугай явуулах ёстой. Бидний эрх ашиг биз дээ. Ийм хүмүүс чинь хэрэгтэй. Гэтэл одоо намайг шоронд хийх гэж байна.

-Мэдээж хэрэгтэй байх. Гэхдээ нөгөө менежмент нь төрд байгаа учраас тэнд хулгай нүүрлэсэн байх…

-Би Оросын 49 хувийг авчрахдаа хоёр зүйлийг дутуу тооцсон юм байна. Нэгд, бизнесийн том компаниудын төлөөллүүдэд улстөрчидтэй адил цэвэр атаархал байдаг юм байна лээ. Нэгийгээ гайгүй явахаар “Пуужинд суугаад хөөрчихлөө” гэж ярьдаг. Нэг компанийнх нь захирал “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэн болчихоор нөгөөдүүлд нь айхтар санагддаг.

Үүний дараа улстөрчдийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайллаа гэж сумласан. “Эрдэнэт үйлдвэр”-тэй наймаа хийдэг, юм шахдаг, үр хүүхэд хамаатан садандаа бараа өгдөг тэр хүмүүсийн наймаа алга болохоор орлого олж байсан тэр арми “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайллаа” гэж босож эхэлсэн.

-Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямдорж нарыг араас нь компаниуд хөдөлгөж, зөвлөж, түлхсэн гэсэн үг үү. Ямар компани юм?

-Би энэ, тэр компани гэж хэлэхгүй. Би өнөө нэг хүний талаар ярьсан. Тэр хүнийхээ талаар яриад дуусна.

-Энэ компани дангаараа хийчих асуудал биш байх…

-Процессын хувьд харж байгаа өнцөг. Ерөнхий сайдын хувьд хэзээ ч ийм яриа хэлэлцээр хийгээгүй. Худалдаж авах боломж нээгдэхэд би итгээгүй. Дараа нь Лавров сайд ирээд энийг ярьсан учраас “Магадгүй” гэх бодол төрсөн. Баталсан бичгээ хүртэл аваад ирсэн. Тэр үед их хурал хуралдах боломжгүй байсан. З.Энхболд дарга руу яриад, “Байнгын хороог хуралдуулаад өгөөч” гэхэд боломж байгаагүй. Гэрч хүмүүс бий.

Одоо бүлэглэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шахсан гэж Д.Эрдэнэбилэг ярьдаг. “Үнэхээр Оросоос 49 хувийг нь аваад ирвэл Ерөнхийлөгч та дэмжих үү” гэхэд “Дэмжинэ” л гэсэн.

Би Ерөнхий сайд учраас өөрийнхөө улс төрийн эрсдэлийг бодно. “Төмөр замаа авч чадахгүй алдсаны араас орж, сонгуулийн өмнө Орос 49 хувиа зарах байсан ч хулчгар Ерөнхий сайд шийдвэр гаргаагүйн улмаас “Эрдэнэт” 100 хувь Монголынх болж чадаагүй” гэх ярианы эзэн болох уу” гэж бодож, хуульчидтай зөвлөлдсөн. Ингээд УИХ-гүйгээр Засгийн газар шийдэж болохгүй. Тиймээс болгохын тулд “УИХ-д заавал танилцуулах хэрэгтэй” гэсэн заалтыг Засгийн газрын тогтоолд нэмсэн.

Тэгээд намар УИХ дээр дуудагдсан. А.Сүхбат гишүүнийг агсам тавьж байсныг санаж байна. Би “Улс дээрэмдэж авах гэж байгаа бол дээрэмдээд ав” гэж хэлсэн. Оросууд бидэнд үнэгүй өгөөгүйг хэлсэн. УИХ ямар ч шийдвэр гаргаагүй. Монголд ашигтай шийдвэр гаргасан гээд надад прокурор хэрэг үүсгээгүй.

-“Эрдэнэт”-ийн дараа ярих нэг асуудал нь төмөр зам гэж сонссон. Тэр үед тийм яриа гарч байв уу?

-Би тийм тоглолт хувьдаа мэдэхгүй. Ямар бүлэглэлийн тухай яриад байгааг өнөөдөр ч би ойлгоогүй байгаа.

-2024 онд сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ “Бүлэглэлийн шахалтад орсон Ч.Сайханбилэг уйлаад “Эрдэнэт”-ийн энэ асуудлыг шийдчихлээ” гэж ярьсан…

-Түүнийг ийм зүйл яриад байгааг өнөөдрийг хүртэл гайхдаг. Би Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй юм ярьж, мэндэлж үзээгүй. Нэг нартай өдөр би Монголд очихдоо Л.Оюун-Эрдэнэтэй танилцаж, уулзаж, ярилцана. Би Б.Баатартай 2010 онд Х.Баттулга Ерөнхийлөгчтэй жемд явж байхдаа уулзаж байсан. Ах, дүү хоёртой ийм л холбоотой.

-Тэгээд яагаад ингээд байдаг юм бол…

-Ёстой хүн андуурч байна. Би Х.Баттулга Ерөнхийлөгчтэй үнэхээр таардаггүй. Намайг улс төрөөс зайлуулна гэсэн. Би зайлахгүй гэсэн. Тэрнээс болж над руу дайрдаг байх. Намайг нэг ч бүлэглэл шахаагүй. Би хууль зөрчөөгүй. Энэ хувийн хэвшил Оросоос 49 хувийг бэлгэнд авчраагүй. Энэ хүмүүс зээлж, мөнгө босгосон. Өнөөдрийг хүртэл асуудал үргэлжилж байна. Оросын 49 хувийг авчрахдаа 400 сая доллар босгосон нь гэмт хэрэг биш. Тэр хүмүүс Монголын санхүүгийн институтээс зээл авч байж л авна.

-Нэг удаа Засгийн газрын хаалттай хуралдаанаар материал нэмэх шаардлагатай гээд дахиад хуралдсан. Гэтэл таныг нэлээн чичрүүлсэн юм шиг харагдаж байгаа. Шийдвэрийг та нэлээн тулгаж, шахсан уу?

-Ерөнхий сайд чичрүүлэхгүй бол хэн чичрүүлэх юм. Би “Оросын 49 хувийг Монголд авчирснаар нэг ч төгрөгийн ашиг авахгүй. Монгол хүний төлөө шийдсэн” гэж хэлсэн. Гэтэл Х.Баттулга “Хохь нь. Авахгүй яасан юм” гэсэн. Маш их хардлага байна. Тэрнээс залхаад төмөр зам руу орчихсон юм шиг, ууж идэх нь дийлдэхгүй мангас шиг харж байна. Би төмөр замыг авчихмаар байна. Урд хөршөө хар. Яаж хөгжиж байна. Дараа нь Х.Баттулга юу ч хийгээгүй байж, номер нэг албан тушаалд очсон. Юу хийсэн юм. Өнөөдөр тэр төмөр замаар нэг тонн нүүрс хилээр гарсан юм уу. Хэн ялсан юм. Монгол лав ялаагүй.

-Монголд хувь нь ороод ирсэн нь зөв. Гэхдээ хуулиа дагах ёстой байсан болов уу…

-Хуулийн маргаантай. Олон улсын гэрээтэй. Гэрээнд өнөөдөр “Оросын тал Монголын Засгийн газарт санал болгох хэрэгтэй” гэж байгаа. Нөгөө тал нь “Монголын Засгийн газарт та нар зарахгүй. Манай хувийг авбал одоо явж байгаа энэ хувийн хэвшилд өг” гэлээ. Өөр хүн байсан бол гэрээгээ бариад “Авахгүй” гэх байсан. Би дэлсэлж байгаад “Авах хэрэгтэй” гээд тогтоол гаргасан ш дээ. Ингээд Оросын 49 хувийг Монголын 49 хувь гэж хэлэх эрхтэй болгосон. Би бахархдаг.

-З.Энхболд гэж хүн Оросын сайт дээр мэдээ гарахад энэ талаар мэдсэн гэдэг. Гэтэл “Байнгын хороогоо хуралдуулаад өгөөч” гэж хэлэхэд үед мэдэж байсан юм байна. Ард нь ер нь юу болж байсан юм бэ?

-Мэдэхээр барах уу. Д.Эрдэнэбилэг тухайн үед Ерөнхийлөгч болон З.Энхболд дээр орж асуудлаа ярьсан. Дараа нь би Ерөнхийлөгчтэй уулзаж, “Үүнийг дэмжих үү” гэхэд “Дэмжинэ” гэсэн. З.Энхболд ч “Дэмжинэ” гэсэн. Бодлогын хувьд эсэргүүцээгүй.

Сонгуульд оноо авах гэж МАН-аас салсан хэсэг бүлэг хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл хийсэн. Тэр үед намайг З.Энхболд “Гарч тайлбар хий” гээд би тайлбар хийж байсан. З.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол авах нь зөв” гэж өөрөө хүртэл мэдэгдэж байсан удаатай. Бичлэг байгаа. Над руу хулгай гээд дайраад ирэхээр өөрийгөө тусгаарлаж, “Мэдэхгүй. Д.Эрдэнэбилэгийг танихгүй” гэж хэлж байгаа юм. Би нэмж хүн муулмааргүй байна.

Гэхдээ З.Энхболдыг би нэг зүйл дээр магтана. Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчөөр сонгуулахгүй байх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үнэхээр сайн боловсруулсан. Тухайн үед З.Энхболдод Ерөнхийлөгчийн бодлого таалагдаагүй юу, өөрөө Ерөнхийлөгч болох санаа байсан уу хэлж мэдэхгүй юм. Үүнээс болж ЕТГ-аас хөөгдсөн. Х.Баттулга Ерөнхийлөгч болсон бол ардчилал хумигдах байсан.

-2015 онд “Би байгаа цагт Тавантолгойн 3 компанийг хятадуудад өгөхгүй” гээд танай Засгийн газрын ажлыг зогсоож байсан. Үүнийгээ гавьяа гэдэг…

-Хэрэв Тавантолгой тэр үед явчихсан байсан бол өнөөдрийн нүүрсний тодотголтой хулгай гарахгүй байх байсан. 2015 онд өчнөөн компанитай хамааралтай гээд улс төр явсан. Тэр үед З.Энхболдтой уулзахад “Оюутолгойг дэмжиж явуулна. Тавантолгойг дэмжиж явуулахгүй шүү” гэж хэлж байсан. “Тавантолгойг явуулбал Засгийн газрыг огцруулна” гэж байсан. Цаг хугацаа нь буруу таарчихсан юм. Тавантолгойг хүчиндээд явуулчихвал Оюутолгой гарахгүй болчих гээд байсан. Тэгэхээр Оюутолгойг явуулна гэж бодоод 5-р сар луу анхаарлаа хандуулсан. Тэр бол миний хийж чадаагүй зүйл.

-Ерөнхий сайд байсан хүн жаргал, зовлон тууллаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх зөрчилтэй хэр тулчхав?

-Дахиад олон хүчин зүйлээс шалтгаална. Бие биенээ хэрхэн хүлээж авах уу гээд хүн хоорондын харилцаа. Би Ерөнхий сайд байхад Хэрэг эрхлэх газрын Н.Алтанхуягийг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойлголцуулах гээд явдаг байсан. Н.Алтанхуяг гал тогоо руу нэлээн ордог байсан. Миний хувьд Ерөнхийлөгчтэй хувь хүнийхээ хувьд гайгүй учир менежмент хийгээд явчихдаг байсан. Тухайн үед авлигатай тэмцэх ажил руу Ц.Элбэгдорж нэлээн орчихсон байсан учир би түүнд оролцохгүй, өөр асуудалд анхаардаг ч юм уу. Ийм зарчмаар ажилладаг байсан.

- Шинэ
- Хандалттай