Орчин үед хүүхдийн дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь нүдний эрүүл мэнд, анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг эмч нар хэлдэг. Тэгвэл гар утасны хэт их хэрэглээнээс үүдэн хүүхдийн нойрны хэмнэл алдагдаж байгааг санууллаа. Эмч нар хүүхдүүд 21 цагаас өмнө унтаж ёстойг зөвлөдөг. Иймээс эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээнд тогтмол анхаарал хандуулж байхыг санууллаа. Хэрэв таны хүүхдэд нойр алдагдах, нүдээ байнга нухлах ,нүд ядрах, толгой өвдөх, хараа бүрэлзэх зовуурь илэрвэл эмчид хандахыг зөвлөж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Гар утасны хэт их хэрэглээнээс үүдэн хүүхэд нойргүйдэж байна
- 2026/03/05
- •
- 8 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
