Ардчилсан намын зүгээс эрх баригчид хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээр удаа дараа яллахыг оролдож байж магадгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ. Уг асуудалтай холбоотойгоор Н.Алтанхуяг гишүүнийг шүүхээс 3 удаа цагаатгасан боловч 4 дэх шүүх хурал ахин болсон нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-ын лидерүүдийн нэр хүндийг унагах гэж эрх баригчид шүүх байгууллагыг ашиглаж байх магадлалтайг харуулж байна хэмээн О.Алтангэрэл гишүүн мэдэгдсэн юм.
Сөрөг хүчний зүгээс ард түмнийг соргог байж дээрх асуудалд анхаарал хандуулаасай гэж хүсэж байгаагаа уламжиллаа.


