horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Ариунболд: 100 мянган өрх стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэж байна

post-img

Өнөөдөр 100 мянган айл өрх стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэж угаартаж эрүүл мэнд амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй байгааг хуульч Н.Ариунболд анхаарууллаа. Засгийн газар 7 жилийн өмнөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд оруулсан цагаас эхлэн ард иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч эхэлснийг тэрээр сануулсан юм. Угаарын хийн хордлогоос болж нийтдээ 800 орчим хүн нас барсан тухай тоо баримт байдаг.

Хэрвээ иргэдийн эрүүл мэндэд сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал, эрсдэл үүссэн бол мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандахыг хуульч Н.Ариунболд зөвлөж байна.

0/1000