horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Боловсролын зээлийн сангаас аудитаар арвин зөрчил илрүүлжээ

post-img

Сурах чадамж байвч, төлөх мөнгө байхгүй хүүхэд, залуустаа туслахаар Засгийн газар 1997 онд 179-р тогтоол гаргаж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдийг төлбөртэйгөөр суралцуулах, суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх үүрэгтэй Сургалтын төрийн санг Гэгээрлийн яамны харьяанд байгуулжээ. Засгийн газрын 2016 оны 111-р тогтоолоор Сургалтын төрийн сангийн нэрийг Боловсролын зээлийн сан болгон өөрчилжээ.

Боловсролын зээлийн сангийн 2017-2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг Үндэсний аудитын газар шалгалаа. Энэ хугацаанд улсын төсвөөс тус санд олгосон нийт санхүүжилтийн 57% буюу 269.4 тэрбум төгрөгийг тэтгэлэг буюу буцалтгүй тусламж болгон өгчээ. Үлдсэн 203.6 тэрбум төгрөг буюу 43%-ийг зээлд зарцуулсан байна.

Боловсролын үе үеийн сайд нар 10 удаагийн тушаалаар 487 оюутны гэрээний үүргийг дуусгавар болгожээ. Үүнээс 381 иргэний 11.2 сая ам.долларын зээлийг ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлснийг ҮАГ илрүүллээ. Энэ нь сайд нар эрх мэдлээ хэтрүүлж, өөрт нь хуулиар олгоогүй шийдвэр гаргасан хэрэг юм.

Зээлээ буцаан төлөөгүй шалтгаан:

  • 78%-ийг нь үндэслэлгүй чөлөөлсөн,
  • 22% нь нас барсан эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Гадаадын их, дээд сургуульд суралцагсдыг 2017-2024 онд Боловсролын зээлийн сангаас нийт 113 тэрбум 597 сая орчим төгрөгөөр санхүүжүүлжээ. Гэвч зээл авагсдын 1.5% нь зээлээ эргүүлэн төлсөн бол 299 иргэн 19.9 сая ам.долларын зээлээ төлөөгүй байна. Энэ нь зарим талаараа БЗС-тай холбоотой аж. Гадаадад сурч төгссөн иргэдээр зээлийг нь төлүүлэх, төлөхгүй бол хариуцлага тооцох систем саяхныг болтол байгаагүй аж.

6 банктай байгуулсан “Зээлийн гэрээ”-г бүрэн дүгнээгүй, холбогдох хууль, эрх зүйн акт хүчингүй болсон байхад гэрээгээ дүгнээгүй, 2025.06.30-ны байдлаар 5 банканд нийт 35.779.082 төгрөгийн зээл төлөөгүй үлдсэн байв. Үүнийг төлүүлэхэд УИХ, ЗГ анхаарснаар жил орчмын өмнөөс байдал арай дээрджээ. Гадаадад суралцахын тулд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 233 оюутан ноднин 937,819 ам.доллар буюу 3.3 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ. Энэ он гарснаас хойш 2-р сарын 25-ны байдлаар 31 оюутан 37,963 ам.доллар буюу 135,2 сая төгрөгийн зээлээ төлөөд байна.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг зарцуулсан байдал:

  • 57% Буцалтгүй тусламж, тэтгэлэг
  • 23% Оюутны хөгжлийн зээл
  • 20% Дэлхийн шилдэг их сургуульд суралцах зээл

Гадаадын 22 улсад 103 мэргэжлээр сурч буй, зээлтэй оюутнуудын 123 нь тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр сураагүйг ҮАГ илрүүлжээ. Уг нь Монгол Улсад тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр сурах оюутанд л БЗС зээл олгох зориулалттай.  Сургуулиа төгсөж ирээд, БЗС-д бүртгүүлэлгүй гэрээгээ зөрчсөн 237 төгсөгч байна. Энэ нь БЗС зээлдэгч эх орондоо эргэж ирсэн эсэх, сурсан мэргэжлээрээ ажиллаж байгаа эсэхийг бүртгэдэггүйтэй холбоотой байна.

БЗС зээл олгохдоо сонгон шалгаруулалт явуулдаг ч тэр нь шаардлага хангахгүй байгааг ҮАГ шалгалтаар илрүүллээ. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалжээ. Тухайлбал: БЗС-гийн Мэдээллийн нэгдсэн сан бүрдээгүй, ашиглаж буй цахим систем нь интеграц, автоматжуулалт дутмагаас мэдээллийн үнэн зөв, найдвартай байдалд эрсдэл үүсэж байна. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд БЗС-гийн мэдээллийг бүрэн, үнэн зөв бүртгэдэггүй аж. Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг Засгийн газар тухай бүр олон нийтэд зарласан ч нийтэд хүртээмжтэй биш байжээ. Цөөн хүн мэддэг, тэр хэрээр цөөн хүн БЗС-д ханддаг байсан аж. Сургалтын зээл, тэтгэлэг олгох сонгон шалгаруулалтын ил тод байдал алдагджээ. Энэ нь зээлдэгчийг үнэлэх, зээл олгосон үндэслэлийг нь хянах боломжгүй болгосон байна.

Сонгон шалгаруулалтаас илэрсэн зөрчил:

  • 2017–2023 оны сонгон шалгаруулалтын баримт нотолгоо байхгүй
  • 2023 онд бүртгүүлсэн иргэдийн үнэлгээг баримтжуулаагүй
  • Тэнцээгүй иргэдийг ч суралцуулахаар болсон
  • Сайд онооны эрэмбэ, хяналтын тоог үл харгалзан, шийдвэр гаргасан

Боловсролын сайдын 2022 оны тушаалаар БНПУ-д суралцаж буй 8 оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгосон атал 2016-2018 онд Дэлхийн шилдэг их, дээд сургуульд зээлээр суралцуулах шийдвэр гаргаж, өмнөх зээлээ төлөөгүй 3 иргэнд давхар санхүүжилт олгожээ. Энэ нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд байгаа “Сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг суралцагчид нэг удаа олгоно”, “БЗС-гаас өмнө нь авсан зээл төлөөгүй тохиолдолд зээл олгохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Тэдэнд нийт 474.2 сая төгрөг илүү олгосон байна.

Гэрээний хэрэгжилтээс илэрсэн зөрчил:

  • 22 удаагийн тушаалаар гэрээ сунгах, сургууль/мэргэжил солих, нэр өөрчлөх шийдвэр гарсан
  • Барьцаа хөрөнгө нь сургалтын төлбөрийн зээлийн дүнд хүрэхгүй, гэрээ, хувийн хэрэг дутуу
  • Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцах шаардлагыг хангаагүй
  • Давхар тэтгэлэг олгосон
0/1000