horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Өргөө” амаржих газарт шаардлагатай эхо аппаратны санхүүжилтыг шийдэхээр болов

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр /2026.03.08/ ажиллав. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. -Тус эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав. -Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр болов. -Мөн Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв.-Г.Занданшатар: Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. -Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.

0/1000