horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ИЗНН-аас хөөгдсөн Б.Батбаатар мэдээлэл хийнэ

post-img

ИЗНН-ын дарга Б.Батбаатар өчигдөр 26 жилийн ойн баярын хурлаа хийхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй тус намын зарим гишүүн онц их хурал хийж, Б.Батбаатарыг намаас хөөв. Онц их хуралд оролцсон гишүүдийн 73.3 хувийн саналаар тус намын даргаар Р.Батболдыг, рөнхий нарийн бичгийн даргаар ИЗНН-ын дэд даргаар ажиллаж ирсэн С.Батбаатарыг сонгоод байна. Ийн энэ нам 2 даргатай боллоо.

Б.Батбаатар үүнийг хуульд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус гэж мэдэгдээд байгаа. Тэр өнөөдөр 11:00 цагт Төрийн ордонд энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.

0/1000