horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

11-р ангийн сурагчид бүлэглэн, эмэгтэй сурагчид халдсан хэргийг шалгаж байна

post-img

Насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд бүлэглэн, эмэгтэй хүүхдийг зодон, тохуурхаж байгаа бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шуурхай шалгажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид бүлэглэн, сургуулийнхаа эмэгтэй сурагчийн биед халдан, зодсон аж. Энэ үедээ тэд бичлэг хийсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоожээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Үе тэнгийнхэн нэгнийгээ дээрэлхсэн энэ асуудлаар тухайн сургууль дээр эцэг эхчүүд эсэргүүцлээ илэрхийлэхээр цуглаад байгаа гэнэ.

0/1000