horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрлөө

post-img

Ойрх Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулж байна.Энэ хүрээнд АНЭУ-ын Дубай хотыг зорьсон “МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэгийн аюулгүй байдлыг Эмиратын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хангасан бөгөөд уг нислэг 91 зорчигчтойгоор Дубай хотын Эль Мактум олон улсын нисэх онгоцны буудлаас Монголын цагаар 19:40 цагт хөөрлөө. Тусгай үүргийн нислэг 04:45 цаг орчимд газардана.

0/1000