2026 оны анхны түймэр Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багийн Хойд голд гарлаа. Тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 гаруй км, сумын төвөөс баруун зүгт 150 км зайтай уг газарт ойн түймэр дэгдэв. Энэ тухай дуудлагыг 2026.03.09-ний өдрийн 18:50 цагт гал сөнөөгчид хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Ихтамир сумын Мэргэжлийн анги, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд уг түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
