horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дубайгаас 91 монгол иргэнээ өнөө өглөө авчирлаа

post-img

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан. Гэсэн ч улс орнууд боломжит байдлаар тус бүс нутгаас өөрсдийн иргэдийг татан авч байна. Сүүлийн өдрүүдэд цэргийн ажиллагаа явагдаж буй бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадаадын улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэгүүд л үйлдэгдэж буй юм.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас мөн дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдээ татан авах шийдвэр гаргаснаар үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өчигдөр Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэж, 91 иргэнээ өнөө өглөө 05:00 цагийн үед эх орондоо авч ирлээ.

МИАТ ТӨХК дайны бүсэд буй иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс 23 хүний бүрэлдэхүүнтэй нислэгийн багийг Дубай руу илгээсэн юм. Уг ажиллагааг “United Arab Emirates Air Force” болон иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа гэж МИАТ ТӨХК мэдээллээ.

0/1000