horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Согтуудаа гэрийнхэнтэйгээ маргалдаж, харанхуй шөнө гарч яваад, онцгой байдлынхнаар олуулав

post-img

Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн Хүдэн гэдэг газар өнгөрсөн шөнө (2026.03.11) 03:10 цагийн орчим малчин А согтуудаа гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явган гараад сураггүй алга болжээ. Уг айл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т байдаг аж.
Түүнийг ар гэрийнхэн нь өөрсдөө хайгаад олоогүй тул 05:46 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт хандсан байна. Давст суман дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсэг, сумын Мэргэжлийн ангийнхан хамтран, 54 настай уг эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т Шартолгой гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

0/1000