horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Өсвөр нас бол гэмт хэрэг үйлдэх магадлалтай үе

post-img

-Өсвөр насны хэдээ яах уу-

1. Өсвөр нас бол гэмт хэрэг үйлдэх магадлалтай үе

“Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сургалт, хүмүүжлийн арга барил” гэдэг зүгээр ч нэг санамсаргүй үг бишээ. Жишээ нь Моффиттийн Нас–гэмт хэргийн муруй (age–crime curve)-г заасан график нь өсвөр насанд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийн хандалга илт өсдөг тухай харуулдаг.

Screenshot

Нэгдүгээрт, Өсвөр нас руу ороход, ялангуяа дунд болон хожуу өсвөр насанд зөрчил, дүрэм зөрчих, эрсдэлтэй үйлдэл, жижиг болон дунд түвшний гэмт үйлдлийн давтамж нэмэгддэг (adolescence-limited offenders). NIJ (National Institute of Justice, US) энэ оргил үеийг ойролцоогоор 15–19 нас гэж үзсэн байдаг. Дараа нь ихэнх хүмүүс насанд хүрч, ажил, гэр бүл, хариуцлага, нийгмийн үүрэг нэмэгдэхийн хэрээр энэ түвшин аажмаар буурдаг.

Хоёрдугаарт, энэ бүлгийн цөөнхд нь түрэмгий зан үйл нь бага наснаас эхэлж, илүү тогтвортой, архаг шинжтэй үргэлжлэх хандлагатай (life-course-persistent offenders). Ойролцоогоор 5% орчим нь гэмт зан үйл, гэмт хэргээ үйлдэх хандлагаа үргэлжлүүлэх зүй тогтол олон судалгаануудад ажиглагдсан.

Гэхдээ age–crime curve гэдэг нь “бүх өсвөр насныхан ирээдүйн архаг гэмт хэрэгтэн болно” гэж ойлгож огт болохгүй. Харин ч эсрэгээрээ, өсвөр насанд гарсан олон зөрчил түр зуурын шинжтэй.

2. Яагаад өсвөр насны үед гэмт хэрэг, зөрчил үйлдэх гэж?

Өсвөр насны хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү стресстэй үед өөрийгөө зохицуулах чадвар сул, үе тэнгийн нөлөөнд илүү өртөмтгий, мөн зан чанар, хэв шинж нь илүү тогтворжоогүй байдаг гэх тайлбар хамгийн нийтлэг. Чухам энэ нь тэднийг “хүүхэд” хэвээрээ байгааг хэлээд байгаа юм. Гэхдээ өсвөр насныхан “зөв, бурууг ялгаж чаддаггүй” гэсэн санаа биш юм.

3. Шийтгэл үү? Хариуцлага уу?

Шуудхан хэлэхэд хэт хатуу шийтгэл нь оновчтой биш. Дийлэнхи өсвөр насныхан хөгжлийн хувьд бүрэн төлөвшөөгүй байдаг ба засрах боломж насанд хүрэгчдээс илүү байдаг. Гэхдээ энэ нь өсвөр насныханд хариуцлага тооцож болохгүй гэсэн үг биш. Хариуцлага хүлээлгэх олон төрөл, арга хэлбэр бий! Бид энэ хэсэгт л нухацтай, ул суурьтай бодох хэрэгтэй юм.

Цахим орчинд явж байгаа нийтээрээ хэт хатуу шийтгэл, хүчирхийлэл ашиглах нь яавч оновчтой биш. Хэрвээ хүчирхийллийг хүчирхийллээр дарах гэж оролдохоор зэхэж, санаархаж байгаа бол бид араатанлаг өвөг эцгээсээ дээрдээгүй байгааг л илтгэж байгаа юм. Цаашдаа ч дээрдэхгүйн цондон. Эмзэг үед ийнхүү хатуу шийтгэл тулгах нь тэдэнд үйлдлээ ухааруулах, гэмших бус эсрэг, сөрөг нөлөө үзүүлж болно. Шийтгээд жин тан дуусчихдаг биш шүү дээ.

4. Цаашдаа яах вэ?

Ялангуяа гэмт хэрэг, харгис үйлдэл, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсооё гэвэл бид зүгээр “Боль, болиоч тэгэхүү” гэж 1000 зарлаад нэмэр тус бага. Харин ЕБС-д ямар хичээл, хөтөлбөрөөр эмпати (бусдыг ойлгох), энэрч хайрлах, сэтгэл хөдлөлөө зохицуулах талаар зааж байгаа вэ? гэдэг рүүгээ харах хэрэгтэй. Мөн одоо байгаа бусад хичээлүүдийн чанар, агуулга, хэлбэр дээр сайжруулах хэрэгтэй.

5. Ээж аав нарын тухайд?

Маш олон ээж аав нарын тухайд өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй шаналж яваа харагддаг. Яг эсрэгээрээ маш олон өсвөр насныхны хувьд ээж аав нь толгойных нь өвчин болоод яваа харагддаг. Ээж аав нар ойлгьё гэхээс илүү ятгах, тулгах, загнах арга хэрэглэдэг нь тусгүй байдаг. Өсвөр насныхны хамгийн том хэрэгцээ нь бусад хүмүүс өөрийг нь ойлгох, сонсох юм.

6. Хүмүүжүүлэх үү? Үлгэрлэх үү?

Бид ХҮМҮҮЖҮҮЛНЭ гэх нэг том үгтэй бөгөөд шүүмжлэх, шууд заах, тушаах байдлаар хэрэгжүүлдэг хүмүүс их. Угтаа ялангуяа өсвөр насанд эцэг эх, багш ч аль аль нь ҮЛГЭРЛЭХ зарчмыг баримтлах нь зүйтэй. Өөрсдөө хөгийн амтад байснаа хүүхдээ тэнгэрийн амьтад болохыг шаардах нь үлгэрт гардаг егөөдлөөр амьдрах гэж үзэхтэй ижил.

Ш.Доржханд Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор

0/1000