horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Итгэгчдээ дарамтлан 20.4 тэрбум иен цуглуулсан сүмийг татан буулгалаа

post-img

Япон улсад үйл ажиллагаа явуулдаг Нэгдлийн сүмийг татан буулгахаар Токио хотын дээд шүүх шийдвэрлэлээ. Энэ сүм итгэгч нараасаа хандив авахын тулд зориуд сэтгэл санааны дарамт үзүүлж байсныг шүүх тогтоов. Уг хандивыг Нэгдлийн сүмийнхэн “Шашны зан үйл, итгэлийн илэрхийлэл” гэж тайлбарласан боловч шүүх үүнийг үндэслэлгүй гэж үзсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Нэгдлийн сүмийн хуулийн этгээдийн статусыг хүчингүй болгож, хуульд заасан журмын дагуу татан буулгах ажиллагааг эхлүүлэхээр болжээ.

2022 онд Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн хэргийг шалгах үеэр энэ сүмтэй холбоотой асуудал илэрч, олон нийтийн анхаарлын төвд орсон байна. Шинзо Абэгийн амь насанд халдсан этгээд цагдаад мэдүүлэг өгөхдөө Шинзо Абэ болон Нэгдлийн сүмийн холбоонд дургүйцэж байснаа илэрхийлж, гэр бүл нь тус сүмд их хэмжээний хандив өгсний улмаас санхүүгийн хүндрэлд орсон тухай мэдүүлсэн байдаг.

Үүний дараа Япон улсын эрх баригчдын явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар Нэгдлийн сүм албадлагын шинжтэй хандив цуглуулах арга хэрэглэж, 1.500 гаруй итгэгчээс нийт 20.4 тэрбум иен (ойролцоогоор 470 тэрбум төгрөг) цуглуулсан байж болзошгүйг тогтоожээ.

0/1000