horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээр ахин чуулганаар орно

post-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх, Монгол Улс болон ОХУ хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлэх шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн жил буюу 2025 оны хавар дээрх асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байсан ч дэмжигдээгүй билээ. Харин энэ удаа Засгийн газар гишүүдийн тавьсан шаардлагад тулгуурлан ОХУ-тай тууштай хэлэлцээр хийсний үр дүнд хэлэлцээр амжилттай болсон гэдэг мэдээллийг салбарын сайд нь мэдээлсэн юм.

Хэрэв энэ удаа чуулганаар холбогдох байнгын хороодтой зөвшилцөж, дэмжигдвэл Монгол улсын засгийн газар хэлэлцээрт гарын үсэг зурах эрх авна. Үүний дараа УИХ-аар соёрхон батлуулах ажил явагдана. Энэ хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх гэрээний хэлэлцээр юм. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ хууль ёсоор биелүүлэх хариуцлагыг хүлээх юм байна.

0/1000