horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

post-img

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд казах түмний уламжлалтай “Нарны баяр” буюу “Наурызын баяр” болдог уламжлалтай.

Наурызын баярыг утга учрыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор Сүхбаатарын талбайд өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм. Тэгвэл энэ удаа тус баярыг өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд, өв соёлыг бүрэн таниулах байдлаар зохион байгуулах аж.

“Наурыз-2026” үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд 3-р сарын 22 нд болох юм. Өглөө 09:00 цагаас эхэлж, соёл, урлагийн тоглолт, казах үндэсний бөхийн тэмцээн, гар урлалын үзэсгэлэн, наурызын зоог, уламжлалт идээ, тоглоом наадгайг танилцуулна.

0/1000