horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машины төмөрт хүн хавчуулагдсан осол гарчээ

post-img

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Найрамдал 3 дугаар багийн “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урдах төв зам дагуу өчигдөр орой 2 суудлын машин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагджээ. Иргэн О-ын эзэмшлийн  “Vellfire” загварын суудлын гэр бүлийн автомашин, иргэн Т-ын эзэмшлийн “Prius” загварын суудлын машинууд мөргөлдсөн байна.

Хөлөө хавчуулсан хүнийг гаргаж авахаар замын цагдаа 20:20 цагт онцгой байдал дуудсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар анги очиход, иргэн А /31 настай, эмэгтэй/-ын зүүн хөл нь хавчуулагдсан байжээ. Түүнийг эсэн мэнд гаргаж, аймгийн ЯТТГ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.

0/1000