horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эмч, өвчтөн, хэрэглэгч нийлж, мансууруулах тариа зардаг байжээ

post-img

Эмч, өвчтөн, хэрэглэгч нар нийлж, мансууруулах эмийн үйлчилгээтэй тариаг бусдад худалдах зорилгоор эмчийн жорыг хууль бусаар бичиж, тариа аваад, зохион байгуулалттайгаар орон нутгаас Улаанбаатар хотод авчран, бусдад зарж борлуулдаг байжээ. Нийт 9 хүн холбогдсон энэ хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүх хэлэлцээд Ж.Х-д 1 жил, Ц.Т, Т.Б нарт 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, С.Б, А.У нарт 2 жил, 6 сар, Б.Б-д 3 жил, 2 сар, С.Б-т 5 жил, 2 сар, Д.Т-д 5 жил, 3 сарын хугацаатай хорих ял тус тус оногдууллаа. Тэдний гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох 130 сая төгрөгийг А.У, Б.Б, Д.Т нараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

0/1000