Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. ЭнхзаяаХохирогч: Үе тэнгийнхэндээ дээрэлхүүлээд цагдаад хандахад тоодоггүй
- 2026/03/13

- 2 өдрийн өмнө

- 5 мин уншина

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ дээрэлхэх, зодох, бичлэг хийж цахим орчинд нийтлэх хэрэг гарч, олны анхаарал татаж байна. Тэгвэл дээрэлхэлтэд өртсөн хүүхэд ийн ярив.

Сургууль бол хүүхдүүдийн суралцах, хөгжих аюулгүй орчин байх ёстой. Гэвч бодит байдал дээр зарим хүүхэд үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж, сэтгэлзүйн дарамттай нүүр тулсаар байна. Тэд асуудлаа цагдаа, багш, эцэг эхдээ хэлсэн ч бодитой шийдэл олддоггүй. Иймээс зарим хүүхэд дээрэлхэлтийг тоохгүй өнгөрөхөөс өөр аргагүйд хүрч, хүлцдэг байна.

-Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг зүйл чамд тохиолджээ. Хэзээ, яагаад тийм юм болов?

-Сошиал орчинд эхлээд намайг үгээр хатгаж эхэлсэн. Би зөрүүлээд “Чи царай муутай” гэчихсэн юм. Түүнээс болж намайг хүүхэд нийлж зоддог групп чатандаа нэмсэн. “Чи намайг ингэж хэлсэн болохоор уулзаж, өвдөг сөхрүүлнэ. Уучлалт гуйлгана. Таарсан газраа ална” гэсэн. Түүнийг нь би ерөөсөө тоогоогүй. Тэр групп чатанд нь ч хариу бичилгүй гараад, блоклосон.

Тэгсэн чинь нэг өдөр “Шангри Ла”д найзуудтайгаа хамт байж байтал тэд таарч, над дээр ирээд “Чи нөгөө намайг блок хийсэн охин мөн байна. Доошоо буугаад ярилцаж, учраа олъё ” гэсэн. Би “Орохгүй. Та нартай яриад байх зүйл байхгүй” гэдгээ хэлсэн. Тэгсэн миний “Орохгүй” гэж эсэргүүцсэн хэсгийг тэдний зарим нь утсаараа нууцаар бичиж авсан байсан.

Дараа нь сошиал дээр намайг “Соёлгүй бүдүүлэг царай хүртэл зурагнаасаа өөр” гэсэн бичлэг цацсан. Тэр бичлэгийг олон хүн үзсэн. Тэгээд “Чамайг ирж өвдөг сөгдөөд, уучлалт гуйхгүй бол устгахгүй” гэсэн.

-Чиний хэлээгүй үг, гаргаагүй үйлдлийг чинь зохиогоод л чамайг гүтгэсэн байна. Тийм үү?

-Өмнө нь нэг сургууль байсан учраас миний багын зургийг ангийн группээс олоод “Багадаа ийм тэнэг царайтай хүүхэд байсан” гэж мөн сошиалд цацсан.

-Хамгийн гол нь тэрэнд хүмүүс итгээд байна. Тийм үү?

-Миний дотно хүмүүс надад итгэнэ л дээ. Гэхдээ зарим хүн итгээд, намайг үзэн ядаж эхэлсэн. Тэр бичлэгийн сэтгэгдэл дээр хүмүүс намайг харааж эхэлсэн. Над руу сүрдүүлсэн чат бичихээр нь зөрүүлээд сошиалд цацсан чинь “Чи миний хувийн хаягийг харуулж болохгүй. Цагдаа угаасаа манай тал. Чамайг 5 сая төгрөгөөр торгуулна. Бичлэгээ устга” гэж сүрдүүлсэн.

-Тааламжгүй харилцаа үүссэнээс болоод чиний бичлэгийг хийж, хэлээгүй үгийг зохиож ярин, олон нийтийн сүлжээнд гүтгэсэн юм байна. Энэ нь чамд шударга бус санагдсан байх?

-Цагдаад хэлж үзсэн. Ерөөсөө тоогоогүй. “Баримт, бичлэг, нотолгоо байхгүй бол шалгах боломжгүй. Өөрсдийн чинь асуудал. Хоорондоо маргалдчихаад, цагдаа битгий дуудаж, том хэрэг болго” гэж хэлээд явсан.

-Энэ талаар аав, ээждээ хэлсэн үү ?

-Аав, ээждээ хэлсэн. Тэгсэн “Чи битгий бичлэг хийгээд бай. Тэрнээс чинь болж байгаа юм” гэж надад уурласан.

-Ер нь тэр хүүхдүүдийг мэдэх үү. Хэр олуулаа юм бол?

-Хэр олуулааг нь сайн мэдэхгүй. Гэхдээ нэлээн олуулаа юм шиг байна лээ. Групп чаттай. Түүгээрээ холбогддог. Нэг охиныг нь мэднэ. Би бол олон хүнтэй газар байсан учраас өөрийгөө хамгаалсан. Тэдний “Ярилцъя” гэдэг үгэнд итгэсэн охид, хөвгүүдийг зодод, нүцгэлж зургийг нь дардаг.

-Эргээд тэр дарсан зураг бичлэгээрээ дарамталдаг юм байна. Тийм үү?

-“Хэрвээ чи цагдаад хэлэх юм бол энэ зургийг чинь олон нийтэд дэлгэнэ. Угаасаа цагдаа чинь манай тал” гэж ярьдаг.

-Тэгэхээр хохирогч хүүхдүүд “Цагдаа манай тал. Хариуцлага тооцуулж чадахгүй” гэдэг. Энэ үгнээс нь айдаг юм байна шүү дээ?

-Тийм. “Манай аав цагдаагийн бараг хамгийн том дарга” гэж хэлдэг. “Надад манай аав ял шийтгэл оноохгүй” гэдэг.

-Үе тэнгийн дээрэлхэлт тодорхой цаг хугацаанд үргэлжилж байгаа. Та 2 муудалцаад хэр удаж байна вэ?

-Анх өнгөрсөн оны 11 сараас эхэлсэн. Дараа нь “Шангри Ла”-д таарснаас хойш дахиж тийшээ орохгүй гэж бодоод нэлээд хэдэн сарын дараа орсон. Найзуудтайгаа тэр үед бас хүрч ирээд “Чи асуудлаа шийдэхгүй юм уу” гэсэн. Саяхан найзуудтайгаа сууж байсан. Тэгсэн чинь хажууд ирээд албаар утсаар “Байна уу? Хурдан ирээрэй. Энд нэг нүдүүр байна” гэж хэлсэн. Түүнийг сонсоод, би шууд гараад явсан.

-Тэгэхээр энэ чинь ганц уулзаад дарамталж байгаа асуудал биш, байнгын дарамтанд байлгаад байна гэсэн үг шүү дээ?

-Миний бичлэгийг групптээ явуулдаг байх. Гэнэт бичлэг доор бүгдээрээ орж ирж, хараадаг байсан. Хэрэг нь олон нийтэд ил болох хүртэл ийм дарамт үргэлжилсэн. Цагдаад өгөхөөр шийдэгдэггүй. Аав, ээждээ хэлээд, үр дүн гарахгүй учраас тоохгүй байя гэсэн шийдвэрт хүрсэн. Ер нь таарахгүй бол хол байвал болно.

-Сая уйлж байхыг чинь харахад “Их л хэцүү цаг хугацаа туулжээ” гэж санагдаж байна. Өглөө босоод, хичээлдээ явах үед байнгын дарамтанд байх чинь их төвөгтэй. Чиний сэтгэл санаанд ямар өөрчлөлт орсон бэ?

-Нэг хэсэг үнэхээр хэцүү байдаг байсан. Гадуур явмааргүй санагдаад, гэртээ байдаг байсан. Сүүлийн үед гайгүй болоод, юу ч гэсэн тоохгүй байя, таарахгүй явъя гэж шийдсэн. Олон нийтийн газар явахаар таардаг. Ялангуяа “Шангри Ла”-д таардаг.

-Чиний бичлэгийг сошиалд тавихад айсан байх. Дээрэлхүүлж, хохирсон хүүхдүүд яагаад үгээ хэлэхгүй байгаа юм бол. Шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Миний эвгүй зураг байхгүй болохоор айгаагүй. Намайг сүрдүүлэхдээ миний гаднах төрх, өмсөж зүүснээр доромжлоод байсан. Харин бие махбодоор хохирч байгаа хүүхдүүдэд эвгүй зурагнууд байгаа болохоор илчлэгдэнэ. Үе тэнгийнхэн нь ийм тийм гэж ярих, шоолох магадлалтай учраас айгаад байж магадгүй.

-Тэр дээрэлхүүлж байгаа үе тэнгийнхэн, эсвэл тэр хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?

-Найз чинь танихгүй хүн байсан ч хамаагүй. Дээрэлхүүлж байхыг нь харвал, мэдсэн бол заавал том хүнд, эсвэл цагдаад мэдэгдэж байх хэрэгтэй. Мэдэгдэхгүй бол тийм явдал улам даамжирна шүү.

- Шинэ
- Хандалттай