Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 2025 оны 10 дугаар сарын 11-нд иргэн Л.Б 16 ширхэг шинэс (1.291 шоо метр) мод хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б-д Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 1 жил тэнсэх ял оноож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг нь улсын орлого болгов.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн алба уриаллаа.

