Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 45 хувьд цастай байна. Цасны зузаан Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 31-38 см буюу хамгийн зузаан цастай байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арав хоногтой харьцуулахад 20 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

