Менингококкт халдвар буюу цахилгаан менингит өвчний улмаас өчигдөр Ховд аймагт 1 хүүхэд нас баржээ. Улсын хэмжээнд 3-р сарын 5-ны өдрийн байдлаар 5 хүүхэд менингококкт халдвар туссан нь батлагдаад байна. Насны хувьд 6 сартайгаас 10 насны хүүхдийн дунд энэ өвчин түгээмэл байгаа аж. Ингэхдээ 66.7 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна гэж ХӨСҮТ мэдээллээ.
Дүүргийн хувьд Налайх, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ өвчин арай их байна. Менингококкт халдвар авсан өвчтөнүүдийн 80-90 хувь нь эхний 12 дугаар сараас 6 дугаар сард эмнэлэгт ханджээ. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан онцолж буй. Менингококкт халдварын вакциныг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж, хийлгэх боломжтой.


