horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Бид өвлөн дуулна”

post-img

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн  санаачилгаар зохион байгуулж буй “Бид өвлөн дуулна” ардын богино дуу дуулаачдын өсвөрийн олон улсын анхдугаар уралдааны талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Нэргүй, Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Ц.Үенч, Монгол Улсын гавьяат жүжигчин, урлаг судлалын ухааны доктор, профессор Ц.Чулуунцэцэг, Монгол Улсын гавьяат багш, СУИС-ийн хүндэт профессор, хормейстер Я.Алтансувд нар оролцов.

Аливаа үндэстний өв соёлын салшгүй хэсэг нь ардын урлаг. Энэ уралдаанаар ардын урлагаа өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх юм.

“Бид өвлөн дуулна” уралдааныг хүүхэд багачуудыг өвөг дээдэс, ард түмний дундаас уламжлагдаж ирсэн өв соёл, ардын урлагаа залгамжлуулах, дээдлэн хүндлэх, түгээн дэлгэрүүлэх, мартагдсан дууг сэргээн өвлүүлэх, ирээдүйн авьяаслаг дуучдыг тодруулах зорилгоор зохион байгуулж буй юм.

“Бид өвлөн дуулна” уралдаанд:

1.Нутаг усны тухай дуу: “Зуун лангийн жороо луус”, “Өөрийн нутаг”, “Найгал гол”, “Торгууд нутаг”, “Нарсан мод”, “Баян сүм”, “Намрын хонгор салхи”, “Өдтэй бичиг”,

2.Аав ээжийн тухай дуу: “Эхийн ач”, “Сайхан хангайн буга”, “Ай Нанаа”, “Шар хад”, “Дэлхийн нар”, “Эхийн ач”, “Талд унасан жавар”, “Гандий мод”,

3. Морины тухай дуу: “Хар морь”, “Бүүжидмаа”, “Буурал морь”, “Алаг морь”, “Могой хээр”, “Санхьюу гөлөм”, “Гунан хар”, “Хүүхэн Нанаа” дуунуудаас сонгож дуулна.

0/1000