Татварын багц хуулийн шинэчлэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна хэмээн Сангийн яамнаас мэдээллээ. Сангийн яам, Татварын ерөнхий газраас хамтран “Татварын багц хуулийн шинэчлэл”-ийг сэтгүүлчдэд танилцууллаа. /2026.03.13/
Татварын багц хуулийн шинэчлэлээр нийт 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулна. Үүнд иргэдийн татварын ачааллыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцсон.
Аж ахуйн нэгж:
- ААН-ийн орлогын татварын шатлал шинэчлэгдэж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15%, 10 тэрбум төгрөгөөс дээш орлогод 25% татвар ногдуулна.
- Жижиг, бичил бизнесийн хялбаршуулсан татварын босго 400 сая төгрөг болж, 1% татвар төлөх боломж бүрдэнэ.
- ЖДААН-ийн татварын 90% буцаалт авах босго 2.5 тэрбум төгрөг болно.
- Өртэй байгууллагын банкны дансанд ирээдүйд орох орлогын 20%-ийг битүүмжлэхгүй үлдээнэ.
- Гааль дээр НӨАТ-ыг 2 сар хүртэл хойшлуулж төлөх боломжтой.
- Тайлан залруулах хугацааг 1 жилээс 2 жил болгон сунгасан.
Иргэдэд:
- Сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100%,
- 500 мянга–1 сая төгрөгт 50%, 1 саяас дээш хэсэгт 20% тус тус буцаан олгоно.
- Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100% хөнгөлнө.
- Орон нутагт анх удаа орон сууц худалдан авсан болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авсан иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт олгоно.

