horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Торгуулийн мэдээллийг “tpay.gov.mn”вэб хуудсаар шалгах боломжтой 

post-img

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна” гэж зааснаар нэгдсэн санг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа ашиглаж байна.

Тус санд зөрчил шалган шийдвэрлэх 65 чиг үүргийн 953 байгууллагын 11,000 орчим эрх бүхий албан тушаалтны хүлээн авч шалгасан зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэгдэж, зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой мэдээлэл нь хязгаарлалттай мэдээлэлд хамаардаг.

Торгох шийтгэлийн төлбөр е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем, “tpay.gov.mn” вэб хуудас болон арилжааны зарим банкаар дамжуулан Төрийн сангийн дансанд хэвийн төлөгдөж байна.

Одоогийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон шүүхээс 2026 онд оногдуулсан торгох шийтгэлийн 40 хувь нь төлөгджээ.

0/1000
Dogoo

Новш юм аа. Болохгүй байна

Хуяаг уянгабаатар

тооргуул

Оргоник тревэл монголияа ХХК

2965УНӨ

ганбат

огт шалгаж болохгүй бна ийм балаа юм сэтгэж жолооч нарын торгуулийг өндөр болгож төсөвөө бүрдүүлдэг болоо юу

Bilegsaihan

Torguil shalgah

Anhbayar

A

Bayaraa

Mash sain

чүлтэмжамц

торгууль шалгах

Болд

Өнөөдөр цагдаа зогсоогоод торголоо шүү гэж хэлсэн л юмдаа торгуулиа хайгаад олдохгүй байдаг тоглоод байгаа ч юм шиг бухимдуулж дуусахгүй юмаа

Бердибек

торгууль