horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг маргааш хэлэлцэх асуудлын дараалалд оруулж магадгүй

post-img

Өчигдөр эхэлсэн хаврын чуулган өнөөдрөөс голдрилдоо орж байнгын хороод чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал гарчээ. Өнөөдөр 2 байнгын хороо хуралдах тов байгаа юм. Үүний нэг нь өргөдлийн байнгын хороо бөгөөд уг байнгын хороогоор орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх албаны улсын мэдээллийг сонсоно. Түүнчлэн хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах заалтын хэрэгжилтийн талаарх сайд нарын мэдээлэл сонсох нь.

Харин хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан асуултын хариуг хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Маргааш буюу лхагва гарагт хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас гадна төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов гарчээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хаврын чуулганы хэлэлцэх хуулийн дараалалд өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байна. Чуулган завсарласан хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэхээр маргаашийн байнгын хорооны хурлаар төрийн тэргүүний оруулж ирсэн хууль чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал дайрч орж ирэх магадлалтай байна.

0/1000