Өчигдөр УИХ-ын гишүүн Э.Болормаа өмнөх 76 гишүүнтэй парламенттай харьцуулахад энэ удаагийн 126 гишүүнтэй парламент илүү хариуцлагатай, ирцтэй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний энэ үг 76 гишүүнтэй парламентын зарим гишүүний эгдүүг өдөөсөн бололтой. Өмнөх УИХ-д сонгогдон ажиллаж байсан П.Анужин цахим хуудсандаа “Баримжаатай ярих нь чухал шүү!” хэмээн Э.Болормаа гишүүнд хандан, үг дайжээ.
Тэрээр “Сүүлчийн 76-гийнх нь ирц, хоцролт муу байгаагүй. Харин ч сайн байсан юм шүү! Монголын заяа их учир шударга, шулуун хүмүүс аль ч төрд байдаг л юм. Өмнөх гишүүд хий эргэж орлилдоод байхгүй ч салбаруудын маш олон суурь хуулиудыг хийсэн байдаг юм! Харин тэдгээр хуулийг ер нь мэдэж байгаа, хэрэгжилтийг нь шахаж байгаа гишүүн байна уу даа, харин?!! Монголчуудад нийтлэг байдаг нэг алдаа бол өөрийгөө магтах гэж үргэлж өнөөхийг жишээ авч муулж байдаг “төлөвшөөгүй зан” хэмээн бичжээ.
Ийнхүү 126 гишүүнтэй парламент, 76 гишүүнтэй парламентын гишүүдийн дунд бяцхан дайралцаан өрнөж байна.


