Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатааж, зан үйл хийж байгаа гэх бичлэг цахим орчинд тархсан. Үүнтэй холбоотой мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад “Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны иргэн Х.Нямбаатараас амь насанд заналхийлсэн утгатай “Миний зураг бүхий самбарыг шатаан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан” гэх гомдол ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна” гэх мэдээлэл өглөө.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа “Ууланд гарч элдэв зан үйл, хараал жатга хийж, өргөл барьц өргөсөн юм байх. Зургийг минь шатааж болно. Намайг яаж ч болно. Үр хүүхэд, гэр бүл рүү минь битгий ороорой, Бат-Амгалаан. Цайчихсан луйварчин юм байна гэж бодож байтал түүнээс ч илүү есөн шид нь бүрэлдсэн амьтан байж. Таны шунал тачаалд хэмжээ хязгаар байна уу? Хэрээс хэтэрнэ гэдэг болж байна даа” хэмээн нийтэлжээ.


