horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Лифтний аюулгүй байдлын техникийн зохицуулалт”-ын төслийг хэлэлцэн баталлаа

post-img

Энэхүү техникийн зохицуулалтад хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон барилга байгууламжийн ашиглалтын аюулгүй байдлыг хамгаалах, мөн лифтний зориулалт, аюулгүй ашиглалтын талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой болгох зорилгоор лифт болон түүний ослоос хамгаалах хэрэгсэлд тавигдах шаардлагыг тогтоожээ.

Лифтийг барилга байгууламжид төлөвлөх, үйлдвэрлэх, импорьлох, суурилуулалт, ашиглалт, жил бүрийн техникийн магадлал, ашиглалтын хугацаа дууссаны дараах оношилгоо, шинэчлэлт хүртэл бүх үе шатыг зохицуулах юм байна.

Техникийн зохицуулалт батлагдсанаар лифтний ашиглалтын хугацааг ашиглалтад оруулсан өдрөөс хойш 25 жилээр тогтоож, насжилт өндөр лифтнүүдийг үе шаттай шинэчлэх эрх зүйн үндэс бүрдэх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хангах, лифтний тоног төхөөрөмжийг санаатай эвдрэлээс хамгаалах боломжтой болно.

Зохицуулалттай болсноор лифт болон түүний ослоос хамгаалах үндсэн төхөөрөмжүүдийг ашиглалтад оруулахаас өмнө стандартын шаардлагад нийцүүлэн гэрчилгээжүүлэх тогтолцоог бий болгох юм байна. Лифтний зураг төсөл, үйлдвэрлэл, импорт, угсралт, ашиглалт, магадлал, ашиглалтын хугацаа дууссаны дараах оношилгоо, шинэчлэлт зэрэг бүх үе шатыг хамарсан нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлнэ.

0/1000