horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хаврын чуулганы эхний асуудал ирц болов уу?

post-img

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд сайд нарыг чөлөөлөх томилох асуудал хэлэлцэх товтой. Өнөө өглөөний 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ёстой ч ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдааныг удаан хугацаанд хойшлуулсны эцэст 40 хувийн ирцтэйгээр хуралдааныг эхэллээ. Чуулганы нээлтэд 126 гишүүний 120 нь оролцсон бол өнөөдрийн чуулганы хуралдаанд одоогийн байдлаар 40 гишүүн ирж ирцээ бүртгүүлжээ. Парламентын танхим хоосон шахам байгаатай холбоотойгоор УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас хоосон танхимын зургийг биш, үг хэлж байгаа УИХ-ын даргын үгийг хэвлэлийнхэнд дамжуулж байна.

Хаврын чуулган эхний асуудлаа ч хэлэлцэж эхлэлгүй, ирц идэвхийн асуудлаас болж гацаж мэдэх төлөвтэй байна. МАН-ын дарга парламентыг удирдаж байгаатай холбоотойгоор АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Сөрөг хүчний 42 гишүүн оролцоогүй байсан ч чуулганы хуралдаан хуралдах хангалттай боломж бий. Гэхдээ 3 намын төлөөлөлтэй засгийн газраа бүрдүүлсэн эрх баригчид парламентын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чадамжтай юу гэдэг асуудал хөндөгдөж байна.

Одоогоор чуулганы ирц хэзээ бүрдэж, гишүүд хэзээ ажилдаа ирэх нь тодорхойгүй байгаа юм.

0/1000