horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Таеквондоч С.Будхүү Гавьяат тамирчин боллоо

post-img

Завхан аймгийн Цагдаагийн газрын албан хаагч, Монгол Улсын шигшээ багийн тамирчин С.Будхүү Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Тэрбээр ITF таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Дэлхийн цомын 3 удаагийн аварга, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт С.Будхүү олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс 7 медаль авч, Монгол Улсын 17 удаагийн аварга болж байв. Монгол Улсынхаа нэрийг Дэлхийд өндөрт өргөсөн шилдэг тамирчин юм.

Мөн Завхан аймагт “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулж, баруун бүсийн хүүхэд, залуучуудыг тулааны спортоор хичээллүүлэх, спортын хөгжлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг дасгалжуулагч юм.

0/1000