horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Орон нутгийн эмч нар цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг хийж эхэллээ

post-img

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн өдгөө 9 дэх жилдээ ажиллаж байна.

Уг ажлын үр дүнд Цэргийн төв эмнэлгээс гадна Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээг хийж эхэлснээр осол гэмтлийн үед орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулах чухал ач холбогдолтой боллоо гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

0/1000