horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ёс бус үйлдэл гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

post-img

Ажлын байрандаа зүй бус үйлдэл гаргасан Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан 2026.03.19-ний өдөр тушаал гаргаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн цагдаагийн байгууллага дээрх дарга нарт зөрчлийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа аж.

0/1000