horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЦЕГ: Шантаажилж мөнгө авсан гэх мэдээллээр Нэгүүн.мн-ий оффисыг нэгжсэн

post-img

ЦЕГ өчигдөр Нэгүүн.мн сайтын оффисыг нэгжээд байна. Энэ талаар ЦЕГ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Нэгүүн.мн сайтын сэтгүүлч бусдыг шантаажилж, 2 хүнээс 30 болон 50 сая төгрөг авсан гэдгийг нотлох баримт бий юү?

-2021 оны 2-р сар, дараа нь 3-р сард болсон. 2-р сарын 13-нд иргэнээс мэдээлэл ирсэн. Эхний мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байтал дахин өөр нэг иргэнээс түүнийг 30 сая төгрөг бэлнээр авсан гэдэг мэдээлэл ирсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон гэж үзэж байгаа.

-Нэгжлэг хийх, саатуулахдаа прокуророос зөвшөөрөл авсан юм уу?

-Бид прокурорын зөвшөөрлөөр ажилласан. Прокурорын зөвшөөрлийг танилцуулаад, нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн зөвшөөрлийг өөрт нь үзүүлээд “Таны оффист нэгжлэг хийнэ” гэсэн. Нэгжлэг хийх явцад “Миний бие муудлаа” гэсэн. Цагдаагийн байгууллагын албан хаагчид үүнд хүнлэг хандсан. Тиймээс 103-ын эмч дуудаж үзүүлсэн. Шаардлагатай гэхээр нь 2-р эмнэлэгт аваачиж, амин үзүүлэлтийг нь хэмжүүлж, ЭХО-д харуулж, шинжилгээ хийлгэсэн. Үнэхээр жирэмсэн байна уу, урагт ямар нэг өөрчлөлт орсон уу гэдгийг шинжилгээ хийж тодруулна.

Үүнээс гадна бүх үйл ажиллагаа хяналтын камерын бичлэгтэй явагдаж байгаа. Прокурор зөвшөөрвөл үүнийг үзүүлж болно.

-Яагаад оффист нь нэгжлэг хийсэн юм бэ?

-Эд мөрийн баримтыг устгахаас сэргийлж, оффист нь нэгжлэг хийж байгаа юм. Үүнийг прокурорын зөвшөөрлөөр хийсэн. Тухайн сайтын хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд огт халдаагүй. Өчигдөр биднийг нэгжлэг хийж байхад тус сайт бичлэг хийгээд, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан.

Цагдаа хажууд нь зогсоод байсан нь ямар учиртай юм бол?

-Цагдаа хажууд нь зогсож байсан гэдэг нь тухайн эмэгтэйг хамгаалж байгаа хэрэг юм. Тухайн эмэгтэй “Бие муу байна” гэсэн тул хажууд нь зогссон. Уначихвал яана.

-Мөнгийг дансаар авсан уу, бэлнээр авсан юм уу?

-Бэлнээр өгч, авсан гэдэг нь хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

-Гар утсыг нь яагаад хурааж авсан юм бол?

-Утас хураасан нь прокурорын зөвшөөрөлтэй. Утсан дээр нь энэ хэрэгтэй холбоотой нотлох баримт байна уу гэдгийг л шалгах зорилготой. Утсыг нь шалгаад буцааж өгнө. Тэнд нотлох эсвэл үгүйсгэх баримт аль нь ч байж болно. Бид баримт л хайж байгаа юм.

0/1000