horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

6 намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д ханджээ

post-img

Санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан сонгуулийн төв байгууллагад ирүүлээгүй улс төрийн 6 намыг идэвхгүйд тооцуулахаар холбогдох мэдээллийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр СЕХ тогтлоо. Сонгуулийн ерөнхий хороо 3-р сарын 20-ны хурлаараа ийм шийдвэр гаргажээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам санхүүгийн хагас жилийн тайлангаа жил бүрийн 7 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор СЕХ-нд хүргүүлэх ёстой. Хэрвээ хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Монгол Улсын дээд шүүх тухайн намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргахаар Улс төрийн намын тухай хуулийн 21.1.2-т заасан юм.

2025, 2026 онд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, ардчилал шинэчлэлийн нам санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газар уг намуудад санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлэх талаар 2025 онд 15 албан бичиг, 2026 онд 1 албан бичиг хүргүүлж, удаа дараа холбогдон шаардлагатай мэдээлэл, зөвлөмж өгчээ. Гэсэн ч аль нь ч тайлангаа ирүүлээгүй байна.

0/1000