Сурагчдын бие даалтын 7 хоног орон нутагт гуравдугаар сарын 23-27-нд, нийслэлд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд болно. Сургуулиуд энэ хүрээнд тухайн орон нутаг, сургуулийн онцлогтой уялдуулан сургалт, үйл ажиллагаа, дадлага сургалтыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, салбар, нэгж хамтран сурагчдад өөрийгөө хамгаалах, осол гамшгийн үед бусдад туслах, амьдрах ухааны мэдлэг олгож, чадвар суулгах юм.
Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
