Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасаг шинэ байртай боллоо. Хуучин байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсныг мэргэжлийн байгууллага тогтоосон аж. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр тус суманд 45 албан хаагч ажиллах, 3 давхар шинэ барилга барьж ашиглалтад орууллаа. Энэ байр 5 автомашины зогсоол, архив, эд мөрийн баримт хадгалах тусгай өрөө, хурлын танхим, албан хаагчдын бялдаржуулах өрөөтэй.
Дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэж, хүн амын тоо өсөхийн зэрэгцээ тухайн бүс нутагт эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүндэрч байгаа аж. Тиймээс Цагдаагийн тасгийн орон тоог нэмэх, хэлтэс болон өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа гэнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай
