Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдөр дэлхий даяар Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр нь Дэлхийн цаг уурын байгууллага үүсгэн байгуулагдсан түүхэн өдөр буюу 1950 оны гуравдугаар сарын 23-ны өдрийг дурсах зорилготой юм.
Энэхүү өдөр нь цаг уур, ус зүй, уур амьсгалын шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулах, улс орнуудын цаг уурын байгууллагуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг онцлон харуулахад чиглэдэг юм.
2026 оны Дэлхийн цаг уурын өдрийг “Өнөөдөр ажиглая, ирээдүйгээ хамгаалъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь өнөөдөр хийж буй ажиглалт, хэмжилт, мэдээлэл цуглуулалт нь ирээдүйд хүн төрөлхтнийг байгалийн гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах үндэс болдгийг онцолж байна.

