horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарыг сайдаар томилсноо пүрэв гарагт УИХ-д танилцуулна

post-img

Эрчим хүчний сайдад Б.Найдалааг, Боловсролын сайдад Л.Энх-Амгаланг томилох шийдвэрээ Ерөнхий сайд Г.Занданшатар энэ 7 хоногийн пүрэв гарагт УИХ-д танилцуулахаар товложээ. Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд хоёр дахь 7 хоногтойгоо золгож байна. Тэдний оронд Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарыг томилохоор Ерөнхий сайд шийдвэрлэсэн ч УИХ-ын ирц бүрдэхгүй байгаа тул албажуулж чадахгүй яваа юм.

Эдгээр томилгоог өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар гишүүдэд танилцуулахаар товлосон ч Н.Учралыг өөрөө огцортол АН-ын бүлэг УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа юм.

0/1000