Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрч, мөс хэврэгшиж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар ихэнх гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч зарим голуудаар харз гүйх, усан зах үүсэх, мөсөн дээр ус гүйх хаврын мөсний үзэгдэл ажиглагдаж эхэлжээ.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдуулан гол мөрөн, нуурын мөсний зузаан нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.


