horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна

post-img

Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн ам, сүрьеэгийн эрсдэлт бүлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэгийн илрүүлэлтэд хамруулна.

Үйл ажиллагааны зорилго нь сүрьеэг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд цаг алдалгүй холбох, эрүүл мэндийн тогтолцоонд суурилсан илрүүлэлтийн тогтвортой загварыг бүрдүүлэхэд оршино. Илрүүлэлтийг явуулын баг, эрүүл мэндийн байгууллагад суурилсан арга, их, дээд сургуулийн оюутны дундах илрүүлэлт гэсэн чиглэлээр зохион байгуулах юм.

0/1000