Өнөөдөр 10:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана. Одоогийн байдлаар МАН болоод АН-ын бүлэг ямар асуудлаар хуралдахаа зарлаагүй байгаа бол ХҮН-ын зөвлөл Туул голын хурдны замын төслийн талаар мэдээлэл сонсохоор болжээ. Ойрын өдрүүдэд олон нийтийн дунд талцал үүсгээд байгаа уг сэдвээр Усны газрын дарга З.Батбаяр, нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалай нар тус зөвлөлд мэдээлэл өгөх гэнэ.
Усны газрын дарга З.Батбаярын хувьд Туул гол дагуу хурдны зам тавих төслийн байгаль орчны нөлөөллийн талаар мэдээлэл өгөх бол төслийн талаар нийслэлийн засаг даргын орлогч танилцуулах юм.


