horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Локомотив манас” вело баг Монголын 3 тамирчнаар хүч нэмлээ

post-img

Монголын дугуйн холбооны гишүүн байгууллага “Хубилай хаан” клубийн тэргүүн ОУХМ С.Түмэндэмбэрэл Кыргыз улсын “Локомотив манас” багтай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ нь 2 улсын спортын харилцааг бэхжүүлэх, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг ахиулах, олон улсын уралдаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх юм. Уг гэрээний хүрээнд “Хубилай хаан” клубийн U23 ангиллын тамирчид болох спортын мастер Ц.Энхпүрэв, И.Билгүүн, Д.Халуунболд нар тус багийн бүрэлдэхүүнд нэгдэж, Азийн тивийн Continental ангиллын багт уралдахаар болжээ.

Харин багийн удирдлагын бүрэлдэхүүнд спортын захирал Александр Кузнецов, захирлын туслах Вячеслав Екимов (ОХУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч асан, олимпын аварга), Денис Смыслов, багийн төлөөлөгч Сяргей Папок нар ажиллана.

Тус багийн Монгол талын менежерээр ОУХМ С.Түмэндэмбэрэл ажиллах юм. Хамтын ажиллагааны хүрээнд унадаг дугуйн тэмцээн, уралдаанд оролцох зардлыг талууд ээлжлэн гаргахаар тохиролцсон аж. Ази тивд болох тэмцээний зардлыг Монголын тал, Европ тивд зохион байгуулагдах тэмцээний зардлыг Кыргызстаны тал хариуцахаар шийдвэрлэсэн байна.

Тамирчид Италийн “Officine Mattio” брэндийн өндөр үзүүлэлт бүхий мэргэжлийн дугуйгаар уралдах юм.

0/1000