horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нийслэлд дулааны шугамын засварыг 5-р сарын 15-наас эхлүүлнэ

post-img

Улаанбаатар хотын дулааны төв магистраль шугамын засварын төлөвлөлтийг 2025 оны арваннэгдүгээр сард гарчээ. Улаанбаатар хотын дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Манай байгууллагаас 10 байршилд 1.2 километр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилнэ. Дэлхийн банк, Европын Сэргээн Босголтын Банкны санхүүжилтээр 3, 4 дүгээр хорооллын эцэс Золо маркет худалдааны төвийн орчимд 400мм, Толгойтын эцсийн буудал ормын 400-500мм-тэй шугамыг шинэчлэн солино. Энэ жилийн хамгийн чухал ажил Эрчим хүчний гудамжинд ДЦС-4-аас гарсан 10, 11 дүгээр магистраль шугамыг буулгаж, авто замыг өргөтгөх ажил хийгдэнэ. Нийслэлийн Авто Замын Газар холбогдох байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх график батлагдлаа. Уг шугам тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд зогсоно. Мөн зарим байршилд авто зам доогуур хөндлөн гарч байгаа дулааны шугамыг солих ажлууд хийгдэнэ” гэж мэдээллээ.

0/1000