УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Туул гол дагуу хурдны зам тавих төслийн талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. Тэдэнд мэдээлэл өгсөн хотын орлогч Т.Даваадалай тэргүүтэй албаны хүмүүс Туул голын урсац болоод байгаль орчны үнэлгээ талаасаа эрсдэлгүй гэж тайлбарласан байна. Гэхдээ ХҮН-ынханд уг асуудал эргэлзээ төрүүлсэн хэвээрээ байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд түдгэлзсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар П.Наранбаяр сайдынхаа оронд Б.Найдалааг зүтгүүлж яваа ХҮН-ын зөвлөл одоохондоо “Туул” хурдны замын төсөлд шууд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй нь тодорхой боллоо. Гэхдээ бас эсэргүүцээгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.


