horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Т.Тулга: Төрөлх сургуулийн минь дэвжээнээс тив, дэлхийн олон аварга төрөөсэй гэж хүсэж байна

post-img

Чөлөөт бөхийн ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Т.Тулга өөрийн төгссөн сургууль болох СХД-ийн 104-р сургуульд чөлөөт бөхийн мэргэжлийн дэвжээ бэлэглэлээ. Энэ үеэр МУГТ Т.Тулга, “Би 10 газар чөлөөт бөхийн дэвжээ байгуулахаар зорьж байгаа. Хамгийн эхний дэвжээгээ өөрийн төрөлх 104-р сургуульдаа бэлэглэж байна. Хүүхэд байхдаа бэлтгэлдээ явах гэж их цаг зарцуулдаг байсан. Харин одоо дүү нар маань сургуульдаа дэвжээтэй болсноор цаг хэмнэж чадахаар боллоо. Энэхүү дэвжээнээс тив дэлхийн олон аварга төрөхийг, цаашлаад олимпын медальтнууд төрөөсэй гэж хүсэж байна” гэв.

https://www.facebook.com/share/v/1AftuxSgGw

0/1000