horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АТГ-т гэмт хэргийн шинжтэй 117 гомдол иржээ

post-img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны гуравдугаар сарын 16-22-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 967 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 10 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 933 хэрэг шалгагдаж байна.

0/1000